Шууд Chart

Парагвай улсад зика вируст халдвар бүртгэгджээ

2015-12-03 12:32:21

Парагвай улсад зика вируст халдварын 6 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Бразил улстай хил залгаа оршдог дүүрэгт бүртгэгджээ. Үндэсний лабораторит онош батлагдсан ба багц хэлбэрийн тохиолдол бүртгэгдсэний 3 нь эрэгтэй аж. Тэд 14-45 насныхан байна. Өвчтөнүүдэд халуурах, толгой өвдөх, бие сулрах, үе мөч өвдөх, бие тавгүйрэх шинж илэрчээ. 

Мөн Венесуэл улсад зика вируст халдварын сэжигтэй 6 тохиолдол Бразил улстай хил залгаа дүүрэгт бүртгэгджээ. Насны хувьд  40-55 насныхан байгаа аж. Хил залгаа улсуудад халдвар-хяналтын арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.

 


Парагвай улсад зика вируст халдвар бүртгэгджээ   
Үзсэн: 259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй