Шууд Chart

Дональд Трамп: Ерөнхийлөгчөөр сонгогдвол таагүй дэглэмүүдийг түлхэн унагадаг бодлого хэрэгжүүлэхгүй

2016-11-04 15:55:10

АНУ-ын  Ерөнхийлөгчийн  сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Дональд Трамп “Төрийн  тэргүүнээр сонгогдчихвол  таагүй дэглэмүүдийг түлхэн унагадаг  бодлого хэрэгжүүлэхгүй” гэдгээ амлалаа.

Тэрбээр Умард Кэролайн мужийн Сельм хотод  намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзахдаа ийнхүү  мэдэгдсэн  байна. Нэр дэвшигч Дональд Трамп   АНУ-ын  Ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол улс орныхоо  аюулгүй байдалд үнэхээр  амин чухал үед л цэргийн хүч  ашиглах болно гэж онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль  ирэх долоо хоногийн даваа гарагт болох гэж байгаа учир нь нэр дэвшигчид үүнээс урьтаж  аль болох  олон уулзалт хийхийг  чармайж байна.  Тэр дундаа  өмнөх сонгуулиудаар  Ардчилсан нам,  Бүгд найрамдах намын аль алиных нь  нэр дэвшигчийг дэмжиж  байсан,  эргэлзээтэй гэж  тодорхойлогддог мужуудад Дональд Трамп, Хиллари Клинтон нар сурталчилгааны сүүлчийн хэдэн өдрүүдэд ажиллахыг хичээж байна.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп: Ерөнхийлөгчөөр сонгогдвол таагүй дэглэмүүдийг түлхэн унагадаг бодлого хэрэгжүүлэхгүй   
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй