Шууд Chart

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Тэр шөнө өвөө бид хоёр бараг унтаагүй ээ

2019-11-12 14:38:46

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуйтай ярилцлаа. Тэрбээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасарын хүү билээ. Х.Хасуй өдгөө Франц улсын Страсбургийн их сургуульд цөмийн физикч мэргэжлээр сурч байна. 

-Сайн байна уу. Алс холын улсад суралцаад хэдэн жил болж байна вэ?

-Яг 10 дахь өвөлтэйгөө золгож байна. Харин Страсбургийн их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцдаг. Энд би аав, ээжтэйгээ амьдардаг байсан ч тэд хоёр жилийн өмнө Монгол руу буцаж, би ганцаараа үлдсэн юм. Гэтэл ээж саяхан ирсэнд маш их баяртай байгаа. Гэр дүүрээд л ... Хичээлээ тараад гэртээ ирэхэд ээж халуун хоол, цайтай угтах нь аз жаргал юм даа.

-Тэгвэл аавыгаа, Монгол орноо санаж байна уу?

-Аавдаа очиж үнсүүлж, бас уйлж, загнуулмаар байна. Би айлын ганц хүү болохоор их зожиг л доо. Гэхдээ аавтайгаа их дотно. Аав, ээж хоёртоо би бүх зүйлээ ярьж, зөвлөлддөг. 

-Гэхдээ ааваасаа илүү өвөөтэйгөө дотно байсан болов уу гэж боддог юм ...

-Тийм ээ. Өвөө бид хоёрын хамгийн сүүлийн дурсамж гэвэл том өрөөнд хоёулахнаа диван дээр суугаад ярилцаж байхдаа яг л найзууд шиг байсан. Толгойгоо нийлүүлээд л .... Тэр шөнө бараг унтаагүй дээ. Бүх төрлийн сэдвээр ярилцсан. Мөн намайг Монголд очих болгонд өвөө, эмээ газар их үзүүлдэг байсан. Би ч тэдэнтэйгээ сайхан газраар аялах дуртай. Нэг дурсамж хэлэхэд, Хөвсгөл аймаг руу дээхэн явах замдаа Булганд түр саатсан юм. Тэгэхэд би мах идсэнээс болж гэдэс өвдөж эмнэлэгт хүргэгдэв. Тэгээд маргааш нь Хөвсгөлд очиж хоноод өглөө сэртэл өвөө миний кейтийг өмсчихсөн өөрийнхөө дулаахан гутлыг намайг өмс гэж билээ. Энэ дурсамжаа бодохоор би одоо маш их гунигладаг. Хайр энгийн байх тусмаа их хүчтэй юм аа.

-Өвөө тань чамд зориулж хэдэн шүлэг бичсэн бэ. Мөн аав тань бичиж өгсөн үү?

-Өвөөгийн гаргасан “Гашуун өвс” номонд миний тухай олон шүлэг байдаг. Намайг төрөхөөс өдийг хүртэлх цаг хугацааг багтааж бичсэн байсан. Би ч гэсэн 2015 онд 14 настай байхдаа өвөө, эмээдээ зориулж бичсэн шүлгээ танд сонирхуулъя. Мөн аав маань ч надад шүлэг бичиж өгдөг шүү.

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи

Тэнгэрийн заадсаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их гараг эрхэсийн

Хязгааргүй огторгуйн гэрэлт од байх болно

Эмээ чинь

Хязгааргүй огторгуйн гэрэлт оддын өнгө нь байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи

Их далайн дундаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их далайн ай савыг цалгитал дүүрсэн ус нь байх болно

Эмээ чинь

Тэр их далайн ой саванд цалгих усны давалгаа байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи хоосон ертөнцөөс өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр хоосон ертөнцийн хоосон нь байх болно

Эмээ чинь

Тэр хоосон ертөнцийн ертөнц нь байх болно

-Одоо чи шүлэг бичиж байгаа юу. Өвөө, аав тань чамайг шүлэг бичих авьяастай юм байна гэж хэлж байсан үе бий юу?

-Өвөө надад өдрийн тэмдэглэл хөтлөхийг зааж өгсөн. Байнга ч захидаг байсан. Утсаар ярих, уулзах бүртээ лавлана. Магадгүй энэ байдал шүлэг бичихийн эхлэл ч юм бил үү.

-Чи одоо л ертөнцийн мөнх бустай эвлэрч байгаа байх. Өвөөтэйгөө үргэлж хамт байх юм шиг санадаг байсан болов уу?

-Энэ шүлэг таны энэ асуултад яг тохирох байх аа.  

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи

Тэнгэрийн заадсаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их гараг эрхэсийн

Хязгааргүй огторгуйн гэрэлт од байх болно

Эмээ чинь

Хязгааргүй огторгуйн гэрэлт оддын өнгө нь байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи

Их далайн дундаас өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр их далайн ай савыг цалгитал дүүрсэн ус нь байх болно

Эмээ чинь

Тэр их далайн ой саванд цалгих усны давалгаа байх болно

Миний эрх энхрий хүү минь

Хэрэв чи хоосон ертөнцөөс өвөөгөө хайх юм бол

Өвөө нь тэр хоосон ертөнцийн хоосон нь байх болно

Эмээ чинь

Тэр хоосон ертөнцийн ертөнц нь байх болно

-Өвөөгийнхөө юуг үргэлж хадгалж явдаг вэ?

-Өвөөгийн өгсөн ороолт, цаг, захианууд. Цаашид ч хадгалж явах болно.

-Ойрын хугацаанд Монголдоо ирэх үү?

-Маш их хүсч байна. Гэхдээ би нутагтаа хоосон очмооргүй байна аа. Ардын уран зохиолч Т.Галсан гуай надад “Чи гаалиар давахдаа их эрдэнэсийг эх орондоо баригдалгүй авч ирээрэй” гэж захисан. Энэ нь их эрдэм юм л даа. 

-Чамайг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бөх болмоор хүү байна билээ гэж байсан. Жүдо бөхийн бэлтгэл хийж байгаа юу?

-Одоогоор хичээл номондоо илүү анхаарч байна аа.  

-Тэгвэл ирээдүйн зорилго тань юу вэ?

-Аав надад “Чи хүнд хэрэгтэй юм бүтээх ёстой. Тэр л чиний амьдралын зорилго шүү” гэж үргэлж захидаг. Бага байх үед “Машин ч юм уу бүтээх ёстой юм байна” гэж бодож байлаа. Гэтэл тэр үгийн мөн чанар нь хайр сэтгэл, гэр бүл, урлаг, амьдрал гэх мэт маш олон зүйл байсан юм билээ.

-Яагаад заавал цөмийн физикч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Шинжлэх ухаан өөрөө энэ ертөнцийн мөн чанарыг судлах юм. Энэ амьдралын утга учрыг харах, өөр өнцгийг нээх хаалга гэж ойлгож болно.

-Монголд хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?

-Өнгөрсөн Цагаан сараар л очсон.  

-Сургуулиа төгсөөд эх орондоо ажиллана биз дээ?

-Мэдээж. Гэхдээ үүнийг цаг хугацаа шийдэх байх аа.

-Багаасаа Францад байгаа болохоор Монгол хэлнээсээ хөндийрөх тал байна уу?

-Би нэг ч удаа кирилл үсэг заалгуулж байгаагүй. Хүн хэчнээн харийн хэлээр ярьдаг ч гэсэн Монголоороо бодож, Монголоороо сэтгэвэл төрөлх хэлээ мартахгүй гэж боддог. 

-Ярилцсанд баярлалаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Тэр шөнө өвөө бид хоёр бараг унтаагүй ээ  
Үзсэн: 98757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ок [127.0.0.xxx] 2019-11-19 19:02
ene avgai tsaraitai tsagaan gartan bandi barildlaa yuu,erhiin maanag
Зочин [127.0.0.xxx] 2019-11-17 00:04
Ямар ухаантай хүүхэд вэ Маш агуу их том хүний үргэлжлэл юмаа Миний дүү нутагдаа хурдан ирж Өвөөгийнхөө хииж чадаагүй амжаагүй зүйлийг үргэлжлүүлээрэй Хичээл сургуульд нь маш том амжилт
Зочин [127.0.0.xxx] 2019-11-16 17:01
Mundag hvv amjilt xvsie.
багш [127.0.0.xxx] 2019-11-15 20:45
мундаг, ухаантай хүү юм аа.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-15 15:27
Мундаг хүү вэ хамгиин сайн сайхныг хүсээд өвөө шигээ эх орондоо их зүйлииг хиигээрэй
Зочин [127.0.0.xxx] 2019-11-15 14:13
erdemtei eh orondoo tustai hun bolbol uvuugiinhuu achiig hariullaa gesen ug hicheeh heregtei.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-15 13:33
Ѳвѳѳ нь үеийн үед Монголын Ард Түмний бахархал байсан. Байх ч болноо. Мундаг хүү байна. Сурч байгаа мэргэжилээ ѳѳрийн болгоод Эх орноо зѳв аваад явчих эрдэм чадал тѳгс хүү болоод эх орондоо ирж ихийг хийж бүтээгээрэй. Амжилт хүсье
Altantsetseg [127.0.0.xxx] 2019-11-14 22:22
Mongolian ard tumen tani owoog mash ih uguildegdee gaihamshigtai yaruu nairagch
Зочин [127.0.0.xxx] 2019-11-14 17:20
Ухаалаг, сайн хүү байна. Цаашдынх нь ажил, амьдралд амжилт бүхнийг хүсч эх орноо дуурсгасан дэлхийн хүн болохыг ерөөе
Зочин [127.0.0.xxx] 2019-11-14 11:04
евеегее дууриасан ухаантай хуу бна амжилт хусье
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 19:30
Amjilt hvsie mundag hvvd
uran [127.0.0.xxx] 2019-11-13 16:33
zun hamt yvj bsn ohin nz ohin ni mun bol estoi huurhun hosuud bnle shuu
nani [127.0.0.xxx] 2019-11-13 13:34
Huurhun nz ohintoi shuu az jargal husey, egch bnu duu bnu hend ch hamaagui shde hoorondoo shn tohirch baiwal :)
Зочин [127.0.0.xxx] 2019-11-15 18:02
Uhaantai hvnii vrgeljlel ihiig suraad ekh orondoo hugjiliin tvvchee bolj yawaarai
... [127.0.0.xxx] 2019-11-13 13:30
har tamhichin
uyanga [127.0.0.xxx] 2019-11-13 13:30
tegeed uuruusuu egch huntei uulzaj boldogguimuu ta nart hunii hentei uulzah ymar hamatain
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 13:29
Сайн хүний удам сүүтэй гүүний унага гэдэг энэ байх нь Амжилт аз жаргалаар дүүрэн бялхаж байг.
zochin [127.0.0.xxx] 2019-11-13 13:28
mongold hamgiin suuld ungursun tsagaan saraar ochson ch geh shig zun ireed say namar hurtel ircheed butssan, uuruusuu hed egch ohintoi yvdag shd
naraa [127.0.0.xxx] 2019-11-13 13:29
тийн шүү харж бсын бна зун
Hi [127.0.0.xxx] 2019-11-13 12:27
Ovoo schigee pyaldaga amitan bolov!!!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-11-14 16:39
Тэнэг амьтан. Хүндлэх хайрлах юмгүй мал
Zochin [127.0.0.xxx] 2019-11-13 13:06
Chamshig iim yumnuu oorsdoo goshnog doloogch bdag nhgui yu
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 12:25
Ярилцлага авсан сэтгүүлч нь алдаатай бичсэн байна шдээ.
эмээ [127.0.0.xxx] 2019-11-13 11:54
ухаалаг хүүд аз жаргал хүсье өвөө шигээ алдартай яруу найрагч байх албагүйээ эх ороноо гэсэн халуун зүрхтэй байгаарай
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 11:53
Сайхан хүү минь чамд уртаас урт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 11:49
Ямарч мундаг өвөө вэ ачдаа зориулж гое шүлэг бичсэн байна. мундаг Агуу хүн дээ хэлсэн үг болгон үнэ цэнтэй. Хөөрхөн Хасуй хүүд амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 11:43
Mundag sain hvv bna.aa mash saihan shvleg bn
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 11:31
Ёстой мундаг хүү амжилт хүсье.
Aagii [127.0.0.xxx] 2019-11-13 11:21
Ene hvv bicheegvi setgvvlch nar bichig vsgiin aldaa ihtei niitelsen bgaa ym bishvv
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 10:30
Ymar ch hoophon yriltslagaw dee shvleg ni hvrtel mundag bailaa taalagdlaa
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 09:10
Монголдоо сураадмонгол хэлээ заалгаж байж үүнээс ч илүү хүн ойлгохгүй алдаатай бичдэг хүмүүс зөндөө байна цаагуур чинь харин ч заагаагүй гэхээр сайн бичиж хүнээс алдаа хайхаа л больчихооч дээ хүмүүсээ
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 09:06
Sain xvnii vr svvt gvvnii unaga gj enede uxaantai mundag xvv bm.Alsiin zamd n amjilt xvsiy
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 07:54
Өөрөө гэхийг дандаа өрөө ямар их алдаатай бичдэг юм бэ?
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 07:20
Ганц ч удаа монгол хэл заалгаж байгаагуй гэхэд сайн, мундаг бичсэн байна. Их бичгийн хуний удам мэдрэгдэж байна.Амжилт хусье
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 06:52
Бичиг үсгийн алдаа маш их бна
Б [127.0.0.xxx] 2019-11-13 07:56
Алдаанаас өөр юм олж хардаггүй харалган нүд вээ яасан хммм
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 03:37
Ямар их үг үсгийн алдаа вэ. Гонсойчихлоо, бүр.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 13:47
Энэ бичвэрийг сэтгүүлчид бичнэ шдээ. Жоохон бодолтой байлдаа. Хаа байсан хол байгаа хүнтэй зүгээр чат-аар харьцаад шууд тэрийг нь оруулна гэж байхгүй шд. Мэдрэлүүдээ алдаа нь гэвэл сэтгүүлчийнх, энэ залуугийнх биш!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 07:48
1ch udaa zaalgaj bgaagui helniihee usguudeer shuleg bicheed uzeerei. Bitgii huniig shuumjlehee urital bolgo.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 09:41
argagvi shvv dee mongol hel zaalgaagvi gehed mundag bna eh helee zaalgaad ch aldaatai bichdeg ni olon shvv dee
Зочин [127.0.0.xxx] 2019-11-12 23:58
Mongolt tulgatand orson ter dugaar ih setgel hudulguj bilee uilaad l iwiidee. Amidraliin saihan buhniig ene huud husie
Odontuya [127.0.0.xxx] 2019-11-12 23:52
Мундаг хүний удам шүү дээ. Ухаантай сайн хүү бна. Өвөөгийнхөө нэрийг улам өндөрт өргөж, сайнаар дуудуулж яваарай. Амжилт хүсье. Өвөө нь тэнгэрээс харж суугаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-12 22:53
Ок
na [127.0.0.xxx] 2019-11-12 17:45
сайн хүний үр ээ гэж... хүүд амжилт хүсье. Шүлгийг хэвтэж байхдаа бичсэн юм уу даа...өвөө нь.
Н.Бат-Эрдэнэ [127.0.0.xxx] 2019-11-12 16:11
Аугаа хүний ач хүүгийн ярилцлага сайхан болжээ. Хүнээс авсан их хайрыг эргэж төлж дийлдэггүй гэдэг үг бол туйлын хатуу бөгөөд үнэн үг. Хөвсгөлд болсон явдлыг нь уншихад л хоолой зангирч байна. Бидний өвөө, эмээ, аав, ээж яг л ийм хайраар биднийг өсгөж, ургуулсан. Бид цаг хугацааны өмнө, өвөг дээдсийнхээ өмнө өртэй үлдсэн. Энэ өрийг муу үйлээр зузаатгах эрх бидэнд байхгүй. Харин амьдралд бид хайр түгээж, хайрыг илгээж амьдрах ёстой. Тэгж байж энэ дэлхий хайраар дүүрдэггүй юм гэхэд ядаж хагас дүүрэн байна шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй