Шууд Chart

ОХУ, Япон эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлнэ

2016-11-05 11:23:58

Япон, ОХУ хоёр эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх 30 төслийг сонгохоор тохиролцоонд хүрчээ. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев, Японы худалдаа, аж үйлдвэрийн сайд Хирошигэ Секо нар Москва хотноо эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан байна.

Мөн хоёр тал хотын хөгжлийг дэмжих зорилгоор ОХУ-д загвар хотууд байгуулахаар боллоо. Япон улсын хувьд, бүтээмжийг сайжруулах зорилгоор Оросын аж үйлдвэрлэгчидтэй өөрсдийн туршлагаасаа хуваалцах юм. Үүний зэрэгцээ Орос, Японы засгийн газрууд түлш шатахуун, байгалийн хийн салбарыг хамтран хөгжүүлэх, Орост салхины эрчим хүчний станц байгуулах, үйл ажиллагаа нь доголдсон Фукушима Дайчи цөмийн цахилгаан станцын реакторуудыг хаахад технологи нэвтрүүлэх гээд олон талаар хамтрахаар тохиролцоонд хүрчээ.

Ирэх сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэ айлчлалыг угтаад Москва, Токиогийн хооронд хамтын ажиллагаагаа тэлэх, хоорондын маргаантай асуудлаа нааштайгаар эргүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байгаагийн зэрэгцээ айлчлалыг угтсан иймэрхүү уулзалтуудыг хийж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, Япон эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлнэ  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй