Их Британий засгийн газар Европын Холбооноос гарах тухайгаа холбоонд албан ёсоор мэдэгдэхээсээ өмнө парламентын баталгааг авах шаардлагатай гэж тус улсын Дээд шүүх мэдэгдсэн байна. Тус шүүх ирэх гуравдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн Брекситийн хэлэлцээг эхлүүлэх товыг хойшлуулж магадгүй тухайгаа ийнхүү илэрхийлжээ.
Британийн иргэд Ерөнхий сайд Тереза Мэйг парламентаар асуудлыг хэлэлцүүлж, батлуулах оролдлого хийхгүйгээр улс орноо Европын Холбооноос гаргах тухайгаа илэрхийлсэн хүсэлтийг нь хориглохоор шүүхэд зарга мэдүүлээд байгаа юм. Иймд Британийн Дээд шүүх “Ард түмний үндсэн эрхэнд нөлөөлж байгаа энэ асуудлыг парламентаар хэлэлцүүлэхгүйгээр засгийн газар нь өөрчлөлт оруулах боломжгүй” гэсэн байр суурьтай байна.
Одоогоор ерөнхий сайд Тереза Мэй дээд шүүхийн мэдэгдэлд хариу өгөөгүй байгаа юм. Гэхдээ засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Засгийн газар нь Европын Холбоотой хийх яриа хэлэлцээг хойшлуулахгүй гэсэн байр суурьтай байгааг мэдэгджээ. Мөн энэ асуудлаар ерөнхий сайд Тереза Мэй Европын комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкертэй утсаар зөвлөлдөх юм байна.
Энэ үеэрээ дээд шүүхийн шийдвэрийн талаар засгийн газрын байр суурийг илэрхийлэх болов уу гэсэн таамаг байна. Их Британийн засгийн газар ард иргэдийн үүсгэсэн заргыг няцаахаар дээд шүүхдээ давж заалдахаар төлөвлөсөн, эхний сонсгол ирэх 12 дугаар сарын эхээр болж магадгүй аж.
| Их Британи ЕХ-ноос гарах эсэх асуудлыг парламентаараа хэлэлцүүлэх ёстой | ||
| Үзсэн: 673 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.