Египет улс валют солилцооны уян хатан систем нэвтрүүлж, өөрийн үндэсний мөнгөн тэмдэгт фунтын америк доллартай харьцах ханшийг 32 хувиар бууруулснаар 13 фунт нь нэг америк доллартай тэнцэх боллоо.
Аюулгүй байдлын улмаас аялал жуулчлалын салбар нь уналтад ороод байгаа энэ үед Египет гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхийн төлөө чармайлт гаргаж байгаа юм. Олон улсын валютын сан Египетэд 3 жилийн хугацаатай олгох 12 тэрбум америк долларын зээлийнхээ хариуд валютын тогтолцоондоо шинэчлэлт хийхийг удаа дараа шаардаж иржээ.
Үүний зэрэгцээ, Египетийн фунтын ханшийг сулруулснаар импортын бараа бүтээгдэхүүний ханш өсөж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.
| Египет валют солилцооны уян хатан тогтолцоо нэвтрүүлж байна | ||
| Үзсэн: 1895 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.