АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Хилари Клинтон үндсэндээ эх орноосоо урвасан хэрэгт буруутай гэж Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны дарга Майкл Маккол мэдэгдлээ. Тэрбээр Хилари Клинтон төрийн нарийн бичгийн дарга байхдаа хувийн цахим шуудангийн хаягаа ажил хэрэгтээ ашиглаж, нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл дамжуулж байсан гэх шуугиантай холбогдуулан ийм тайлбар хийсэн байна.
Тэрээр, “Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Комийн өмнө нь надад хэлж байсанчлан АНУ-д таагүй ханддаг гадны улс орнууд Клинтоний хувийн шууданд нэвтэрч, нууц мэдээлэл авсан байж болзошгүй” хэмээн “Фокс-ньюс” телевизэд өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэсэн байна. “Энэ бүгд юуг харуулж байна вэ? гэвэл Хилари Клинтон нууц мэдээлэлтэй харьцах, нууц мэдээллийг хамгаалах “аюулгүй байдлын протоколыг” зөрчсөн, бусад улс орон түүний серверээр дамжуулан нууц мэдээлэл авсан тул Хилари Клинтоныг эх орноосоо урвасан гэж үзэхээс өөр аргагүй, энэ хүн зөвхөн өөрийгөө төдийгүй мөн хилийн чанадад ажиллаж байгаа нууц ажилтнуудын амь насанд аюул учрууллаа” гэж Майкл Маккол үзэж байгаа аж.
Мөн дөнгөж саяхан л Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр өрсөлдөж байсан сенатч Тед Круз хүртэл Хилари Клинтоныг шүүмжилсэн мэдэгдэл хийлээ. Энэ хүн Клинтоныг шүүмжлээд зогсохгүй мөн АНУ-ын Хууль зүйн сайд, ерөнхий прокурор Лоретт Линчийг Клинтонтой холбоотой шуугианы үеэр баримталж байгаа байр сууринаас нь болж огцрохыг шаардаж байгаа гэнэ.
| Клинтоныг эх орноосоо урвасан хэрэгт буруутай гэв | ||
| Үзсэн: 2104 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.