Шууд Chart

АНУ-ын “маргаант мужуудад” Трампын нэр хүнд өсөж байна

2016-11-06 11:39:21

Дональд Трампын нэр хүнд маргаант мужуудад улам бүр өссөөр байна. АНУ-д намуудын дэмжигчдийн тоо ижил тэнцүү мужуудыг “маргаант муж” гэж нэрлэдэг. Тус улсын түүхэнд эдгээр мужуудад явагдсан сонгуулийн үр дүн өрсөлдөөнийг нэг тийш болгож байсан түүх нэг бус удаа тохиолдож байсан. Флорида муж хамгийн “маргаантай” мужид тооцогддог. Энд Трамп өөрийн өрсөлдөгчөө бараг 2 хувиар түрүүлж яваа, тэгээд ч флоридчууд цагаан ордон Клинтоныг хэт их дэмжиж байна хэмээн үздэг.

Мөн сүүлийн үед Хилари Клинтоны баруун гар болох туслах Хума Абедин исламын ертөнцийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой тухай мэдээ цацагдаж байгаа. Тухайлбал Абединий гэр бүлийн найз гэгдэх Абдулла Омар Нассиф Саудын Арабын хааны гэр бүлтэй бат харилцаа холбоотой, магадгүй энэ хүн бас “Аль-Каида”-тай холбоотой байж болохыг үгүйсгэхгүй байна. Хума Абедин өөрөө 10-аад жил Саудын Арабын нэгэн сэтгүүлд ажиллаж байхдаа АНУ есдүгээр сарын 11-ний халдлагад өөрөө буруутай гэж бичиж байсан нэгэн юм байна.

Мөн америкийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хума Абедин Египтийн “лалын ахан дүүс” намынхантай холбоотой тухай бичиж байна. Одоо америкчууд дунд ийм сэжиг бүхий хүнийг төрийн департаментад ажиллуулж, нууц материалд нэвтрэхийг зөвшөөрч байдаг гэсэн яриа маш ихээр яригдах болж байна. Энэ бол АНУ-ын гадаад бодлогод заналхийлсэн зүйл гэж бас ярьж байна. Энэ бүгдээс үзэхэд АНУ-д сонгуулийн өрсөлдөөн одоо л жинхэнэ оргил үедээ хүрч байгаа нь илт байна. Тухайлбал ерөнхийлөгч Обама төрийн тэргүүний үүрэгт ажлаа умартаж, Клинтоныг ухуулан сурталчлах ажлаар эх орноороо хөндлөн гулд нааш цааш давхиж байна. Тэрбээр ийнхүү явахдаа: “би Хилари Клинтоныг маш сайн мэднэ, хэрвээ би энэ хүний шударга гэдэгт эргэлзэж байсан бол түүнийг ингэж дэмжих үү? гэж мэдэгдсэн ч сонгогчид дунд Клинтонд эргэлзэх явдал өсөн нэмэгдсээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын “маргаант мужуудад” Трампын нэр хүнд өсөж байна  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй