Шууд Chart

ШХАБ-ын гишүүн орны Ерөнхий сайд нарын уулзалт Бишкек хотод боллоо

2016-11-06 12:12:45

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны Ерөнхий сайд нар Бишкекийн дээд хэмжээний уулзалтын дүнгийн баримт бичгийг хэлэлцэж, баталлаа. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий сайд нарын зөвлөлийн 15 дахь удаагийн хуралдаан 11 шийдвэрт гарын үсэг зурснаар өндөрлөж байна.

Тодруулбал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 2017 оны төсвийг баталж, олон талт худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцыг хэлэлцэж, мөн 2015 оны санхүүгийн тайланг сонсож, хэлэлцэж баталлаа. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Хөгжлийн банк байгуулах ажлыг цаашид үргэлжлүүлэхээр тохирсон бөгөөд 2017-2021 онд хэрэгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэн батлав.

Мөн Ерөнхий сайд нар 2016-2020 онд шинжлэх ухаан-техникийн салбарт хэрэгжүүлэхээр тохирсон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Үүнээс гадна Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын шинэ бүтэц зохион байгуулалтыг батлахын зэрэгцээ нарийн бичгийн дарга нарын газраас хийх ажлын хуваарийг бас хэлэлцэн батлав.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтэй орны тоо сүүлийн үед нэмэгдэж байгаа нь энэ байгууллага олон улсад ямар их нэр хүндтэй болж байгааг харуулж байгаагийн дээр Энэтхэг, Пакистан улсыг нэг их удахгүй тус байгууллагын гишүүнээр элсүүлэх гэж байгаа нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чадамж өсөн нэмэгдэхэд шууд нөлөөлнө гэдгийг шинжээч, судлаачид хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ШХАБ-ын гишүүн орны Ерөнхий сайд нарын уулзалт Бишкек хотод боллоо   
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй