Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын тохиролцоо хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ

2016-11-06 12:19:33

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын тохиролцоо хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Энэ тохиролцоо бол агаар мандалд хүлэмжийн хийн хаягдлыг багасгахад чиглэсэн олон улсын цоо шинэ баримт бичиг юм.

Өнгөрсөн онд Франц улсад болсон НҮБ-ын бага хурлаар 190-ээд орон, нутаг дэвсгэр хэлэлцэж баталсан энэ тохиролцоог одоогийн байдлаар 60 орон хэлэлцэж батламжлаад байгаа. Энэ тохиролцоогоор  хүлэмжийн хийн хаягдлыг дэлхийн нийтээр багасгаж, энэ зууны хоёрдугаар хагас гэхэд 0 болгох маш том зорилт тавьсан юм.

Парисын тохиролцоо өмнөх Киотогийн протоколоос ялгаатай нь дэлхийн том, жижиг гэлтгүй бүх улс орон дагаж мөрдөх ёстой. Харин Киотогийн протокол зөвхөн аж үйлдвэр өндөр хөгжсөн улс орнуудад хамаарч байлаа.    

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын тохиролцоо хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ   
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй