Шууд Chart

Маргаантай усан хилд нэвтэрсэнтэй холбогдуулан Хятад улсад эсэргүүцэл хүргүүлжээ

2016-11-06 15:16:46

Японы эрх баригчид Хятадын хөлөг онгоцууд Япон улсын өөрийн газар нутаг гэж үздэг Дорнод Хятадын тэнгис дэх маргаант усан хилд нэвтэрсэнтэй холбогдуулан Хятад улсад эсэргүүцэл хүргүүлсэн тухай тус улсын Гадаад яам уламжилж байна. Маргаантай усан хилийг японоор Сэнкаку, хятадаар Дяо-юй-дао арал гэдэг. Японы тал “Сэнкаку арал бол Япон улсын газар нутаг” гэж илгээлтэд цохон тэмдэглэжээ.

Японы эрх баригчид энэхүү эсэргүүцлээ Бээжин хотод суугаа Японы Элчин сайдаар дамжуулан БНХАУ-ын Гадаад яаманд хүргүүлсэн байна. Японы эргийн хамгаалалтын мэдээгээр өчигдөр өглөө Хятадын дөрвөн хөлөг онгоц Сэнкаку арлын усан хилд нэвтэрчээ.

Япон, Хятадын хооронд Сэнкаку аралтай холбоотой газар нутгийн маргаан аль эртнээс л өрнөж ирсэн. Гэтэл 2012 оны есдүгээр сард Токио эдгээр арлыг хувийн эзэмшигчдээс нь худалдаж авснаа зарласан нь маргааныг хурцатгасан юм. Үүний дараа Хятадад олныг хамарсан Японы эсрэг жагсаал цуглаан болж, Японы гэсэн болгоныг эвдэж, сүйтгэсэн.

Мөн тэр цагаас хойш Хятадын байлдааны хөлөг онгоцууд байнга л арлын хажуугаар ойрхон өнгөрч, усан хилийг нь зөрчиж ирсэн. Мөн энэ оны наймпугаар сард Сэнкаку арлын асуудлаарх маргаан дахин хурцадсан. Тухайн үед Японы Засгийн газар бас л Хятадын хөлөг онгоцууд арал руу ойртсонтой холбогдуулан Хятадын Гадаад яаманд эсэргүүцэл илэрхийлсэн юм. Бээжин үүний хариуд Токиод хандаж, нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн, хурцатгасан үйлдэл хийхгүй байхыг уриалсан билээ.      

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Маргаантай усан хилд нэвтэрсэнтэй холбогдуулан Хятад улсад эсэргүүцэл хүргүүлжээ  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй