Шууд Chart

Клаудио Челли: Талууд тохиролцохгүй бол Венесуэлийн улс төрийн хямрал цус асгаруулалтаар төгсөх магадлал өндөр байна

2016-11-06 15:28:24

Засгийн газар, сөрөг хүчин хоёр харилцан ярилцаж чадахгүй тохиолдолд Венесуэлд бий болсон улс төрийн хямрал цус асгаруулалтаар төгсөх магадлал маш өндөр гэж яриа хэлэлцээнд зуучлагч Ватиканы төлөөлөгч хамба Клаудио Челли үзэж байна.

Тэрбээр өчигдөр “Ля насион” сонинд өгсөн ярилцлагадаа "Хэрвээ аль нэг төлөөлөгч яриа хэлэлцээнээс татгалзах юм бол Ромын хамба биш эсрэгээр Венесуэлийн ард иргэд хожигдоно. Ингэх тохиолдолд цус гарах нь тодорхой. Тэгээд ч энд цус асгарахаас айхгүй байгаа хүмүүс байна. Үүнд л би сэтгэл маш их зовж байна” гэжээ.

Хамбын хэлж байгаагаар Венесуэлд маш хүнд байдал тогтсон, зөвхөн улс төрийн гэлтгүй нийгмийн, эдийн засгийн хүрээнд байдал хүндэрсэн, хоол хүнс, эм тариа маш их дутагдаж байна. Өнгөрсөн 10 дугаар сарын 30-нд Каракас хотод Ерөнхийлөгч Николас Мадуро тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид сөрөг хүчнийхэнтэй уулзаж, улс орны байдлыг намжаахад чиглэсэн яриа хэлэлцээ хийсэн юм.

Энэ уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй ч талууд энэ сарын 11-нд дахин уулзахаар тохирсон байна. Венесуэлийн сонгуулийн хороо Николас Мадурог огцруулах тухай асуудлаар бүх нийтийн хоёр дахь шатны санал хураалт явуулах ажлыг тодорхой бус хугацаагаар хойшлуулахаар шийдсэн нь улс төрийн хямралыг улам хурцатгасан юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Клаудио Челли: Талууд тохиролцохгүй бол Венесуэлийн улс төрийн хямрал цус асгаруулалтаар төгсөх магадлал өндөр байна   
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй