Шууд Chart

Өмнөд Солонгосчууд Ерөнхийлөгчөө хэзээ, яаж шалгах вэ гэдгийг ажиглаж байна

2016-11-06 16:28:08

Өмнөд Солонгосын ард иргэд, прокурорууд Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г   хэзээ, яаж, мөрдөн шалгах бол гэдгийг анхааралтай ажиглаж байна. Ерөнхийлөгч Пак Гын Хэ төрийн нууц задруулсан, авлига хээл хахуультай холбоотой гэх улс төрийн дуулиантай холбогдуулж ард иргэдээсээ дахин уучлалт гуйж, хэрвээ шаардлагатай гэж үзвэл шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.

Хэрэв Сөүлийн прокорууд Ерөнхийлөгчийг мөрдөн шалгах үндэслэлтэй гэж үзэн, шалгахаар болвол Өмнөд Солонгосын түүхэнд Ерөнхийлөгч гэмт хэргийн үндэслэлээр прокурорт шалгуулсан анхны тохиолдол болно.

Мөрдөн шалгалтын гол үндэслэл  нь Ерөнхийлөгч Пак Гын Хэ, өөрийн найз Чой Сун Силд туслах зорилгоор зарлиг шийдвэр гаргасан эсэхийг нягтлахад чиглэх болов уу гэсэн таамаг байна.
Ерөнхийлөгчийн найз  Чой Сун Силийг эрх мэдэл урвуулан ашиглах хуйвалдаан зохион байгуулсан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэй байгуулсан төрийн бус  хоёр сангаас  мөнгө завшихыг оролдсон гэх үндэслэлээр сэжиглэн баривчилж,  төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэсэн үндэслэлээр шалгаж байна.
Үүнээс өмнө Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан хүнийг  Чой Сун Силд төрийн нууц мэдээллийг дамжуулж байсан гэх үндэслэлээр баривчилсан юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ үүссэн нөхцөл байдлыг намжаах, 2018 оны эхэн хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүднээс сөрөг хүчний намтай ойр байдаг хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байна. Ерөнхийлөгчийг ард түмнээсээ уучлалт гуйж үг хэлсний дараа эрх баригч Сэнури намын 129 гишүүн бүгд толгой бөхийлгөн, ард түмнээсээ уучлалт гуйжээ.

Тэд сөрөг хүчний намуудтай ойр харилцаатай байхаа амлаж, хамтран ажиллахыг  хүссэн байна. Гэвч сөрөг хүчний гол намын гишүүд Ерөнхийлөгч Пакийн гуйсан уучлал, мэдэгдэлд хууртахгүй гэдгээ мэдэгдэж, Ерөнхийлөгчийг төрийн үйл хэргээс өөрийгөө бүрэн чөлөөлж, огцрохыг шаардсаар байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгосчууд Ерөнхийлөгчөө хэзээ, яаж шалгах вэ гэдгийг ажиглаж байна   
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй