Шууд Chart

“Хүүхдийн найрал дууны улсын уралдаан” өндөрлөлөө

2013-10-24 09:51:37

Нийслэлийн Засаг даргын ивээл дор 21 дэхь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Хүүхдийн найрал дууны улсын уралдаан”-ы өчигдөр өндөрлөлөө.
 
Уралдаанд нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхэд багачууд авьяас чадвараараа өрсөлдсөн юм. Уралдааны тэргүүн байрыг Чингэлтэй дүүргийн тавдугаар дунд сургууль, удаах байрыг Баянзүрх дүүргийн 84-р дунд сургууль, гуравдугаар байрыг Чингэлтэй дүүргийн 39-р дунд сургуулийн найрал дууны хамтлаг тус тус эзэллээ.
 
Эдгээр хамтлаг  Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-нд "Хүүхдийн найрал дууны наадам"-д оролцож, ая дуугаа өргөнө. Уралдааны шагналын сан 4.5 сая төгрөг бөгөөд тэргүүн байр эзэлсэн хамтлагийг хоёр сая төгрөг, удаах байр 1.5 сая төгрөг, гуравдугаар байр нэг сая төгрөгөөр шагнах юм.

    

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Хүүхдийн найрал дууны улсын уралдаан” өндөрлөлөө  
Үзсэн: 1580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй