Шууд Chart

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан 2 хүнийг баривчлах зөвшөөрөл өглөө

2016-11-07 09:01:30

Өмнөд Солонгосын шүүх Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн найзтай холбоотой хэрэгт Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан хоёр хүнийг баривчлах зөвшөөрөл өгчээ. “Ройтерс” агентлаг энэ тухай уламжилж байна.

Агентлагийн авсан мэдээгээр Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан хүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, дарамталж мөнгө ашигласан хэрэгт буруутгаж байгаа бол нөгөө хүнийг нь бусдад нууц мэдээлэл өгсөн хэрэгт буруутгаж байна. Энэ хоёр зөвлөх өнгөрсөн сард Чой Сун Силтэй холбоотой шуугиан дэгдэв үү, үгүй юу албан тушаалаасаа огцорчээ.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ өнгөрсөн баасан гарагт ард түмэндээ хандаж телевизээр үг хэлсэн бөгөөд тэрбээр ард иргэдээсээ дахин уучлал гуйж, хэргийн мөрдлөгөд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ амласан. “Би дахин уучлал гуйж байна. Та бүгдийн итгэлийг алдсандаа би маш их харамсаж байна” гэж Ерөнхийлөгч хэлсэн юм. Сөрөг хүчний зарим улстөрч Пак Гын Хэ-г 40-өөд жилийн турш найзалсан найздаа төрийн хэрэгт оролцож, нууц мэдээлэл задрааж, өөрийн хэлэх үгээ түүгээр засварлуулсан нь Чой Сун Силд улс орны улс төрийн бодлого төдийгүй эдийн засгийн бодлогод нөлөөлөх боломж олгосон гэж буруутгаж, огцрохыг шаардаж байна.

Сөүл хотод 40-өөд мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал боллоо. Энэ жагсаалд оролцогчид Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа. Энэ бол Ерөнхийлөгчийн нэр хутгалдсан шуугиан ил болсноос хойших хамгийн олон хүний оролцоотой жагсаал юм.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан 2 хүнийг баривчлах зөвшөөрөл өглөө  
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй