Шууд Chart

“Исламын улс” бүлгийн байлдагчид хэдэн сая доллар авч Мосул хотоос зугтжээ

2016-11-07 09:13:41

“Исламын улс” террорист бүлгийн 5 байлдагч тус бүлгийн дээрэм, тонуулаар олж авсан, мөн лалын байлдагчдад цалин болгон өгөх байсан хэдэн сая долларыг аван Мосул хотоос зугтсан тухай Иракийн “Ас-Сумария” телевиз уламжиллаа.

Зугтсан хүмүүс дотор Мосул хотод “Исламын улс” бүлгийн санхүүг хариуцдаг байсан Абу Аль-Бара Өль-Кахтани гэгч байжээ. Террорист бүлгийн байлдагчид мөнгө хулгайлан зугтсан нөхдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж. 

Зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар тэд Сирийн зүг зугтсан байж болзошгүй гэнэ. Одоо Иракийн Засгийн газраас Мосул хотоос нэг ч байлдагчийг гаргахгүй байх, тэдэнд Сири рүү зугтах боломж өгөхгүй байх даалгавар өгсөн байна.

Иракийн Ерөнхий сайд Хейдар Аль-Абади энэ талаар нэг бус удаа мэдэгдэж, ингэж огт болохгүй гэдгийг сануулсан. Иракт хэмжээгээрээ хоёрдугаарт  ордог Мосул хотыг лалын байлдагчдаас чөлөөлөх цэргийн ажиллагаа өнгөрсөн сарын 17-нд эхэлж, өнөөг хүртэл үргэлжилж байна.

Энэ ажиллагаанд Иракийн армийн хамт курдийн цэргийн анги нэгтгэлүүд, мөн терроризмын эсрэг олон улсын эвсэл оролцож байна.     

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Исламын улс” бүлгийн байлдагчид хэдэн сая доллар авч Мосул хотоос зугтжээ  
Үзсэн: 1768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.23.xxx] 2016-11-07 11:35
ЛАЛЫН ЛАЛРУУДЫГ ҮНДСЭЭР НЬ УСТГАХГҮЙ БОЛ ДАХИН ӨНДИЙЖ АЛАН ХЯДЛАГАА ХИЙХ БОЛОХООР ӨСВӨРИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ЛАЛААС ГАРГАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ДАА.

Бидэнтэй нэгдээрэй