Шууд Chart

Их Британийн Засгийн газар Европын холбооноос гарах үйл явцыг санаатай сунжруулсаар байна

2016-11-07 11:33:00

Британийн Засгийн газарт Нэгдсэн вант улсыг Европын холбооноос гаргах ямар ч төлөвлөгөө байхгүй тул тэд санаатай үйл явцыг сунжруулж байна гэж Лейборист намын удирдагч Жереми Корбин мэдэгдлээ.

Тэрбээр Ерөнхий сайд Тереза Мэйд хандаж, “Брексит”-ээр хийх яриа хэлэлцээнийхээ нөхцөлийг нэн даруй парламентад танилцуулахыг уриалжээ. Үүний өмнө Лондоны дээд шатны шүүх улс орныг Европын холбооноос гаргах асуудлыг парламент хэлэлцэж батлах ёстой гэж тогтоосон. Энэ нь үндсэндээ сайд нарын танхимын тэргүүн Лиссабоны гэрээний 50-р заалтыг бие даан хэрэглэх эрхгүй гэдгийг харуулж байна.

Ингэсэн тохиолдолд Европын холбооноос гарах үйл явцыг сунжруулах нь гарцаагүй гэж ажиглагчид хэлж байна. Энэ оны зургаадугаар сард Их Британид бүх нийтийн санал хураалт болж, нийт оршин суугчдын 52 хувь нь Европын холбооноос гарахын төлөө санал өгсөн.

Ерөнхий сайд Тереза Мэй Европын холбооноос гарах тухай Лиссабоны гэрээний заалтыг 2017 оны гуравдугаар сарын сүүлч гэхэд идэвхжүүлнэ гэж мэдэгдсэн юм.    

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн Засгийн газар Европын холбооноос гарах үйл явцыг санаатай сунжруулсаар байна  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй