Шууд Chart

АНУ-ын 48 мужид 40-өөд сая сонгогч саналаа урьдчилан өгчээ

2016-11-07 11:45:52

АНУ-ын 50 мужийн 48-д нь болсон урьдчилсан санал хураалтад 40-өөд сая америкчууд оролцож, саналаа өгчээ. Энэ нь 2012 оны бүх нийтийн сонгуулиар саналаа урьдчилж өгсөн сонгогчдын тооноос их байгаа тухай “Ассошиэйтед пресс” агентлаг уламжилж байна.

Үүнээс гадна судалгааны “Кантар медиа” компанийн мэдээлж байгаагаар Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон телевиз болон мэдээллийн хэрэгслээр өгсөн зар сурталчилгаандаа 267 сая доллар зарцуулсан бол Дональд Трамп 93 сая доллар заржээ. Трампын сонгуулийн штабын мэдээлснээр Дональд Трамп өнгөрсөн 10 дугаар сард ойролцоогоор 100 сая долларын хандив цуглуулсан нь өмнөх 9 сарынхаас 15 хувиар их юм байна.

Тэгвэл түүний өрсөлдөгч Хиллари Клинтон өнгөрсөн 10 дугаар сард 53 сая долларын хандив цуглуулжээ. Үүнээс гадна одоо Клинтоны сонгуулийн штабт 8-ны өдөр хүртэлх хугацаанд сурталчилгаа явуулахад ойролцоогоор 62 сая доллар үлдсэн байна.

Гурав хоногийн дараа болох сонгуулиар америкчууд улс орныхоо шинэ Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчөө сонгохоос гадна Конгрессийн Төлөөлөгчдийн танхимыг, Сенатын гуравны нэгийг, дээрээс нь 12 муж улсын захирагчийг, хэд хэдэн хотын даргыг сонгох ёстой.      

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын 48 мужид 40-өөд сая сонгогч саналаа урьдчилан өгчээ   
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй