Шууд Chart

Ливийн эрэг орчмоос цагаач, дүрвэгчийн 40-өөд цогцос олджээ

2016-11-07 11:57:41

Олон улсын "Улаан хавирган сар" нийгэмлэгийн Ливид суугаа төлөөлөгчийн газар аравдугаар сарын 30-ны өдөр Ливийн нийслэл Триполи хотын эрэг орчмоос Европыг зорьж явах замдаа осолдсон цагаач, дүрвэгчийн 40-өөд цогцос олдсон тухай мэдээллээ.

"Улаан хавирган сар" нийгэмлэгийн ажилтан Халед Мохаммед Аль-Адугийн хэлснээр өнгөрсөн пүрэв гарагт Триполийн эргээс зургаан цогцос, баасан гарагт найман цогцос илрүүлсэн бөгөөд нийт өнгөрсөн долоо хоногт 40-өөд цагаачийн цогцос олджээ.

Ливи улс сайн сайхан амьдралын араас Европыг зорьсон Африкийн цагаачдын хувьд нэг ёсны дамжин өнгөрөх цэг болоод байна. Муамар Каддафийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш Ливид Африкаас ирэх дүрвэгчдийн урсгал хэдэн арав дахин нэмэгдсэн.

Олон улсын цагаачлалын байгууллагын сүүлийн мэдээгээр энэ он гарсаар Европт Газар дундын тэнгисээр дамжин ирсэн дүрвэгчийн тоо 90 мянгад хүрээд байгаа нь 2015 оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2016 он гарснаас хойш Газар дундын тэнгисээр дамжин Европын эрэгт хүрэх замдаа осолдож, амь үрэгдсэн хүний тоо 4 мянга 200 хүрсэн нь албан ёсоор батлагдсан тоо гэдгийг тодруулж байна.     

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ливийн эрэг орчмоос цагаач, дүрвэгчийн 40-өөд цогцос олджээ   
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй