Шууд Chart

Өмнөд Солонгосын прокурорын газар Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гээс байцаалт авахаар төлөвлөж байна

2016-11-07 12:04:54

Өмнөд  Солонгосын прокурорын газар Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гээс байцаалт авахаар төлөвлөж байгаа нь тус улсад дэгдсэн улс төрийн шуугианыг улам дэвэргэж байна.

Энэ шуугиан Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г өнгөрсөн баасан гарагт дахин ард түмэндээ хандаж, уучлал гуйхад хүргэсэн. Тэрбээр шаардлага гарах тохиолдолд мөрдөн байцаагчдад мэдүүлэг өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ийнхүү Пак Гын Хэ тус улсын түүхэнд хууль сахиулах байгууллагад ирж, мэдүүлэг өгч байгаа анхны Ерөнхийлөгч болон үлдэнэ.

Мөрдөн байцаагчдын Ерөнхийлөгчөөс тодруулах зүйл бол Пак Гын Хэ өөрийх нь найз Чой Сун Силд ашиг авчрахуйц үүрэг даалгавар өгч байсан уу гэдгийг тогтоох явдал юм.

Прокурорын газар Чой Сун Сил гэгч эмэгтэйг баривчлаад байгаа. Энэ хүн өөрийх нь нэр дээр байдаг хоёр санд хууль бусаар хөрөнгө мөнгө цуглуулсан. Энэ хоёр сангаа Ерөнхийлөгчийн засаг захиргааны тусламжтай үүсгэн байгуулсан хэрэгт буруутгагдаж байна.    

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгосын прокурорын газар Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гээс байцаалт авахаар төлөвлөж байна  
Үзсэн: 1437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй