Шууд Chart

Халдварт бус өвчнийг явуулын эрүүл мэндийн үйлчилгээгээр илрүүлнэ

2016-11-07 12:12:50

Төв суурин газраас алслагдмал хөдөө орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд  өнөөдөр “Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”- ний үйл ажиллагааны  талаар танилцуулж, туршлага солилцох уулзалт зөвлөгөөнийг  ЭМЯ –наас зохион байгуулж байна.

Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг нь  эмнэлгийн  тусгай тоног төхөөрөмжийг  суурилуулсан автомашинаар  нарийн мэргэжлийн  эмчийн үзлэг оношлогоо, эрчимт эмчилгээг  монгол орны  зах хязгаар нутгийн  иргэдэд цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлнэ гэсэн үг.  

Энэ үйлчилгээгээр зүрх судас, шүд, хүүхэд,  эмэгтэйчүүдийн,  дотор эрхтэн, элэгний  өвчлөлийн гэх зэрэг халдварт  бус өвчний үеийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог бүрэн хийх боломжтой гэж үзэж байна.  

Одоогийн байдлаар энэ үйлчилгээг  10 аймагт хэрэгжүүлэхээр  төлөвлөсөн байна. Цаашдаа  Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө “Явуулын  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-гээр  дамжуулж  хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжин ажилахаар тусгасан гэдгийг ЭМ-ийн сайд А.Цогцэцэг хэлж байна.

Өмнө нь  Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага,  Чех улсын Каритас олон улсын байгууллагатай хамтран “Явуулын эрүүл мэндийн  тусламж үйлчилгээг сайжруулах нь” төслийг Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгуудад хэрэгжүүлж, эдгээр аймгуудын нэгдсэн эмнэлгийн дэргэд явуулын эмнэлгийг бий болгож байжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Халдварт бус өвчнийг явуулын эрүүл мэндийн үйлчилгээгээр илрүүлнэ  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй