Шууд Chart

БНХАУ шийдвэр гаргах түвшинд илүү хариуцлагатай болж байна

2016-11-07 15:19:49

БНХАУ-ын удирдлагын тогтолцоо шийдвэр гаргах түвшиндээ улам бүр хариуцлагатай, шийдэмгий болж байгааг барууны эрдэмтэд ажигласан байна. Энэ нь тус улсын эрх баригч Коммунист намын явуулж байгаа бодлого, шийдвэртэй холбоотой гэж тайлбарлажээ.

Германы Боннын их сургуулийн Олон улсын судалгааны төвийн дарга Хятадын Коммунист намын 18 дугаар их хурлын үеэр төв хорооны гаргасан шийдвэрүүд дээр үндэслэн ажиглалт, анализ хийснээ танилцуулсан байна. Өнгөрсөн сард Хятадын дарга Си Зиньпиныг намын гол удирдагчаар өргөмжилсөн нь тус улсын эрх баригчид маш хүнд шийдвэрүүдийг гаргах чадамжаа үр бүтээлтэйгээр нэмэгдүүлж, өөрийн улсад болон олон улсад үүссэн хямралт нөхцөл байдал, эдийн засгийн асуудал, олон улсын геополитикийн хүрээнд илүү хариуцлагатай байр суурь баримтлах болсныг харуулж байна гэж дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, эрх баригч нам өөрөө өөрийгөө шинэчилж, хөгжүүлж, чадамжаа өсгөж байгаа гэдгээ ард түмэндээ төдийгүй дэлхий нийтэд харууллаа гэсэн юм. Үүний нэг илрэл болох намын гишүүд, тэр дундаа дээд албан тушаалтнуудыг авлигад өртөхөөс сэргийлэх үүднээс нам дор өргөн хүрээний авлигын асуудал үүсэхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй гэсэн намын байр суурийг өндрөөр үнэлсэн байна. Мөн дунд орлоготой хөгжиж байгаа улс орнууд өндөр орлоготой улс орон болохын тулд гол хоёр хүчин зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Нэгдүгээрт, инноваци болон аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, хоёрдугаарт, бүтээгдэхүүний үнийг доод түвшинд барихын тулд авлигын асуудлыг хяналтандаа авах  хэрэгтэй гэсэн байна. Хятад гэх мэт дунд орлоготой улс орнууд дан ганц өрсөлдөх чадвараа сайжруулаад төдийлөн амжилтад хүрэхгүй, иймд авлигын хэрэгтэй тэмцэж, шударга, цэвэр тунгалаг засаглалын хяналт тогтоох хэрэгтэй болохыг Германы эрдэмтэн цохон тэмдэглэжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ шийдвэр гаргах түвшинд илүү хариуцлагатай болж байна   
Үзсэн: 580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй