Шууд Chart

Хонгконгийн ардчилсан хөдөлгөөнийхөн Бээжингийн хөндлөнгийн оролцоог эсэргүүцлээ

2016-11-07 16:01:20

Хонгконгийн гудамжинд өчигдөр тус бүс нутгийн бодлого шийдвэр дэх Эх газрын Хятадын оролцоог эсэргүүцэж жагслаа. Хонгконгийн тусгаар тогтнолыг дэмжигч ардчилсан хөдөлгөөнийхний тэргүүлсэн жагсаалд оролцогчдын хамгийн их бухимдаж байгаа зүйл бол хууль тогтоох байгууллагад шинээр сонгогдсон хоёр гишүүний цаашдын хувь заяаг тодорхойлоход оролцох Хятадын тайлбар байгаа юм.

Тодруулбал, өнгөрсөн сард шинээр сонгогдсон хууль тогтоогчид тангараг өргөх ёслолын үеэр Ардчиллыг дэмжигч хоёр гишүүн “Хонгконг бол Хятад биш” гэсэн лоозон барьснаас болж тангараг өргүүлээгүй юм. Улмаар тэднийг үндсэн хуулинд харшилсан үйлдэл хийсэн гэх үндэслэлээр бүрэн эрхийг хасуулахын тулд шүүхэд хандаад байгаа юм.

Энэ нь Бээжинг тус асуудалд оролцоход хүргэсэн байна. Ингэснээр Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо энэ тухай асуудлаар хуульд заасан заалтын тайлбарыг хэлэлцэж шийдвэрлэснээ өнөөдөр танилцуулах юм. Хонгконг нь Хятадын тусгай засаг захиргааны бүс нутаг болохын хувьд “Нэг улс, хоёр систем”  зарчмын доор байгуулсан өөрийн хуулийн системтэй. Гэсэн хэдий ч Хонгконгийн шүүх Бээжингийн шийдвэрийг дагах учиртай юм. Иймд Хонгконгийн өөрийн хуулийн бие даасан байдлыг хамгаалахыг шаардсан жагсагчид Бээжингийн төлөөлөгчийн газрын гадаа жагсаж, орон нутгийн цагдаа хүчнийхэнтэй тулгарчээ.

Одоо хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол бүс нутгийн хуулийн дагуу Бээжингийн тайлбар дээр үндэслэн Хонгконгийн иргэдээс сонгогдсон хоёр гишүүний хууль тогтоох эрхийг нь хасах уу, үгүй юу гэдэг болоод байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонгконгийн ардчилсан хөдөлгөөнийхөн Бээжингийн хөндлөнгийн оролцоог эсэргүүцлээ   
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй