Шууд Chart

БНСУ-ын сөрөг хүчин Ерөнхийлөгчийн томилгоог хүлээн зөвшөөрсөнгүй

2016-11-07 16:08:19

Өмнөд Солонгосын парламент дахь хамгийн том сөрөг хүчний нам Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн шинэ Ерөнхий сайдын томилгоог дэмжсэнгүй. Ерөнхийлөгч Пак өөрийн найз Чой-той холбоотойгоор дэгдсэн дуулиан шуугианыг дарж, өөрийгөө энэ хэргээс авч үлдэхийн тулд Засгийн газартаа халаа сэлгээ хийж, гол албан тушаалтнуудыг шинээр томилсон.

Түүний Ерөнхий сайдаар томилсон Ким Бён Жун нь өмнөх Ерөнхийлөгч агсан Но-Му Хёны засаг захиргаанд нарийн бичгээр ажиллаж байсан бөгөөд зарим сөрөг хүчний намуудтай ойр харилцаатай байдаг юм.  Ерөнхийлөгч Пак бүрэн эрхийнхээ хугацааг дуусахад 15 сар үлдээд байх хугацаанд түүний эсрэг чиглэсэн ард түмний уур бухимдлыг түр ч болов намжаахын тулд ийм томилгоо хийсэн гэж ажиглагчид харж байна.

Гэвч тус улсын сөрөг хүчний гол нам болох Минжү намын төлөөлөгч өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, Ерөнхийлөгчийг энэ томилгоогоо аль болох ойрын хугацаанд буцаахыг дахин шаарджээ. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Пак парламентын санал болгосон хүнийг Ерөнхий сайдаар томилж, өөрийн эрх мэдлийн хэмжээг бууруулахыг шаардаж байгааг мэдэгдлээ.

Өмнөд Солонгос нь Ерөнхийлөгчийн засаглалтай учир Ерөнхий сайдын эрх мэдэл бага байдаг юм. Тус улсын өнцөг булан бүрт Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байгаа жагсаал, хөдөлгөөн намжихгүй байгаагийн дээр сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Пак-ийн эсрэг тууштай зогсож байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын сөрөг хүчин Ерөнхийлөгчийн томилгоог хүлээн зөвшөөрсөнгүй   
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй