НҮБ-ын уур амьсгалын асуудлыг хэлэлцэх бага хурал өнөөдөр Моррокогийн Марракеш хотод эхэлж байна. Энэ хуралд 190 гаруй орон, бүс нутгийн төлөөлөгчид оролцож, уур амьсгалын асуудлаарх Парисын гэрээг хэрхэн үр бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Өнгөрсөн жилийн уулзалтаар баталсан Парисын гэрээг тус гэрээнд нэгдэн орсон улс орнууд, тэр дундаа хөгжиж байгаа улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах зорилготойгоор өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэрэгжүүлэхээр болсон. Харин энэ удаад улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах тухай НҮБ-д мэдэгсэн зорилтондоо хэрхэн хүрч байгааг үнэлэх, тодорхойлох арга замуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн хөгжиж байгаа улс орнуудыг зорилтдоо хүрэхэд нь санхүүгийн тусламж үзүүлэхэд баримтлах дүрэм журмуудыг ч хэлэлцэх юм байна.
Үүний зэрэгцээ гэрээг хэрэгжүүлэхэд баримтлах дүрмүүдийг эцэслэн батлах хугацааг энэ удаагийн хурлаар тохирох ёстой. Уулзалт, хурлын үеэр хэлэлцүүлгээс гадны цаг уурын өөрчлөлттэй холбоотой онцгой гамшигт үзэгдлүүдийн аюулаас сэргийлэх болон энэ үеэр авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар улс орнуудын туршлага, мэдээллийг солилцох үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бизнес эрхлэгчдийн төлөөлөл дэлхийн дулаарал болоод түүний сөрөг үр дагаварын талаар санал бодлоо хуваалцах юм байна.
Энэ хурал 11 дүгээр сарын 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд үүнээс 3 хоногийн өмнө Парисын гэрээнд гарын үсэг зурж нэгдэн орсон улс орнууд анхны хамтарсан уулзалтаа хийхээр төлөвлөж байна. Мөн энэ гэрээнд санал оруулах, шийдвэр гаргах эрх мэдэлгүйгээр хөндлөнгөөс ажиглагчийн үүрэгтэйгээр нэгдэн орж байгаа улс орнууд ч байна.
| НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх ээлжит бага хурал эхэллээ | ||
| Үзсэн: 650 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.