Туркийн Ерөнхийлөгч Рэджип Тайип Эрдоган өнгөрсөн долоодугаар сард түүний эсрэг үйл ажиллагаа явуулсан цэргийнхэн, улс төрийн болон бусад албан тушаалтнуудад хатуу арга хэмжээ авч тэмцэж байгаа. Үүнийг нь эрс буруутгасан барууныхны шүүмжийг тэрбээр үл тоомсорлосон хэвээр байна. Сүүлд л гэхэд, Эрдоганы Засгийн газар Курдыг дэмжигч сөрөг хүчний намын дээд албан тушаалтнууд болон Засгийн газрыг нь шүүмжилсэн сонины эрхлэгчийг баривчилсан.
Эрдоган болон түүний Засгийн газрын явуулж байгаа энэ бүх ажиллагааг эсэргүүцсэн иргэд өчигдөр нийслэл Истанбул болон бусад хотуудад өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, гудамжинд гарч жагссан байна. Мөн барууныхан Эрдоганы үйлдлийг ардчилсан бус гэж шүүмжлээд байгаа. Ерөнхийлөгч Эрдоган өчигдөр Истанбулд тавьсан илтгэлдээ өөрийн үйлдлийг хууль ёсны дагуу гэж хамгаалсан байна. Мөн барууныхан түүнийг дарангуйлагч гэж цоллоод байгаа шүүмжийг нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргаж байгаа буюу ач холбогдол өгөхгүй байгаагаа хэлсэн байна.
Туркийн Засгийн газар сөрөг хүчнийхнийг хөрш Сирид нь халдлага үйлдэж байгаа Курдын зэвсэгт бүлэглэлийнхэнтэй холбоотой байж магадгүй гэж сэжиглэж байгаа тухай мэдэгдлээ. АНУ, Европын орнуудын Сири дэх Курдын хүчинд нийлүүлж байгаа зэвсэг Турк дэх Курдын зэвсэгт бүлэглэлийнхний гараар дамжин өнгөрдөг. Ингэснээр улс орны аюулгүй, тогтвортой байдалд аюул заналхийлж байна гэж барууныхны үйлдлийг шүүмжиллээ.
Сүүлийн үед ихээр ажиглагдах болсон, барууныхан болоод Эрдоганы дунд үүссэн ан цав улам бүр гүнзгийрэх хандлагатай байна гэж ажиглагчид дүгнэж байна.
| Туркийн Ерөнхийлөгч барууныхныг шүүмжиллээ | ||
| Үзсэн: 482 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.