Шууд Chart

БНХАУ-д олон хүний аминд хүрсэн авто осол гарчээ

2016-11-07 17:01:31

Хятадын Шанхай хотод олон хүний аминд хүрсэн авто замын ноцтой осол гарчээ. Энэ үеэр 9 хүн амь насаа алдаж, 43 хүн бэртэж, гэмтсэн байна. Шанхай хотын цагдаагийн албаны мэдэгдэж байгаагаар өчигдөр өглөө Пудон олон улсын нисэх онгоцны буудал хүрэх хурдны зам дээр том оврын авто машин осолдож, улмаар ойролцоо явж байсан авто машинуудыг мөргөж өргөн цар хүрээг хамарсан осолд хүргэсэн байна.

Ослын цэгээс 3 км-ийн зайд бас өөр нэгэн ноцтой осол гарчээ. Цагдаа нар болоод яаралтай түргэн тусламжийн багийнхан хэргийн газар шуурхай очиж, аврах ажиллагааг явуулсан байна. Том оврын ачааны машины кабен дотогшоогоо чихэгдэн орж, жижиг оврын суудлын авто машинууд их, бага хэмжээгээр осолдсон бөгөөд нийтдээ 40 гаруй авто машиныг хамарсан осол гарчээ.

Осол гарах үеэр Шанхай хотыг өтгөн манан бүрхсэн байжээ. Хэргийг харсан гэрчийн мэдүүлж байгаагаар уг хэрэг гарах үед жолооч нар ослоос бултан зайлах ямар ч боломжгүй байжээ. Цагдаа нарын урьдчилсан таамгаар дээрх хоёр осол үзэгдэх орчин хязгаарлагдсанаас үүдсэлтэй байж болзошгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д олон хүний аминд хүрсэн авто осол гарчээ   
Үзсэн: 1686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй