Хятадын төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян ОХУ-д айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзаж, олон улсын худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хөрөнгө оруулалт, бүс нутгийн болон хилийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн үйл ажиллагааны асуудлаар ярилцана гэдгийг албаныхан уламжилж байна.
Ерөнхий сайд Ли Кэцян “Итар Тасс”-д өгсөн ярилцлагадаа Их 20, Ази Номхон Далайн Хамтын ажиллагааны нийгэмлэг, БРИКС болон бусад олон талт хамтын ажиллагаанууд дунд Орос-Хятадын хамтын ажиллагаа дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал үүрэгтэй болохыг онцоллоо. Орос, Хятад хоёр нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохын хувьд олон улсын харилцаа, эдийн засагт Бээжин, Москвагийн үүрэг оролцоо, хүчин чармайлт онцгой чухал гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян нь Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн урилгаар албан айлчлал хийж байгаа нь энэ юм. Хоёр улсын Ерөнхий сайд өнөөдөр Санкт Петербург хотноо уулзана. Энэ уулзалтад Оросын талаас Ерөнхий сайдын орлогч болон яамдын сайд нар, Газпром, Роснефть, Оросын төмөр зам зэрэг улсын болон хувийн томоохон бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцохоор төлөвлөж байна. Энэ үеэр хэд хэдэн хамтарсан баримт бичгийг батлах тухай албаныхан мэдэгдлээ.
| Ли Кэцян ОХУ-д айлчилж байна | ||
| Үзсэн: 883 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.