Шууд Chart

Лондон хотын “Анир чимээгүй” цэнгээний газар

2016-11-07 17:59:08

Их Британийн нийслэл Лондон хотноо залуус чөлөөт цагаа өвөрмөц сонирхолтой байдлаар өнгөрүүлэх боломжтой нэгэн газар нээгдсэн байна. Энэ бол хамгийн өндөр давхарт нээгдсэн "Анир чимээгүй" цэнгээний газар юм.

Энэхүү цэнгээний газар нь Лондон төдийгүй Баруун Европын хамгийн өндөр барилгын дээд давхарт үйл ажиллагааг явуулдаг. Ойролцоогоор 800 фут буюу 244 метрийн өндөрт та цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна Лондон хотын шөнийг тэр чигт нь алган тавьсан мэт харах боломжтой аж. Та зүгээр нэг хараад хотыг тольдоод зогсохгүй хөгжмийн олон урсгалыг сонсонгоо Лондон хотыг харж болно.

Шаард бол "Анир чимээгүй" цэнгээний газар. Анир чимээгүй гэдэг нь та чихэвчээрээ хөгжмийн төрөл бүрийн урсгалын дууг сонсоно гэсэн үг. Хөгжмийн DJ нар танд гурван төрлийн хөгжмийн урсгалаас танд санал болгох бөгөөд Попын эцэг Майкл Жексоны дуунаас авахуулаад сонгодог урлагийн дууг ч та сонгон сонсч болно.

Таны сонсож буй хөгжмийн урсгалаас хамаараад таны чихэвчний өнгө улаанаас ногоон, ногооноос хөх гэх мэт өнгөөр асдаг. Эдгээр асч байгаа өнгөнөөс таныг ямар урсгалын хөгжим сонсч байгааг мэдэж болно. Та энд ирснээр стресс ядаргаагаа бүрэн тайлж чадна гэж тус байгууллагын менежер Жонсон зөвлөж байна.

Жонсон энэ байгууллагыг нээгдсэн цагаас нь эхлээд буюу 2014 оноос хойш ажиллаж байна. Энэхүү цэнгээний газар долоо хоног бүрийн зөвхөн бямба гарагт үүдээ нээдэг. Нэг удаад ойролцоогоор 350 хүн хүлээн авах хүчин чадалтай тус клубт нээгдсэн цагаас нь эхлээд нийт 26000 хүн үйлчлүүлсэн гэсэн судалгаа байдаг байна. Харин үнэ ханшийн тухайд 37 паунд буюу 46 америк доллар байдаг байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Лондон хотын “Анир чимээгүй” цэнгээний газар   
Үзсэн: 540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй