Шууд Chart

Өмнөд Америкийн хамгийн том далайн аквариум Рио-Де-Жанейро хотод нээгдэнэ

2016-11-07 18:07:23

Бразил улсын нийслэл Рио-Де-Жанейро хотноо Өмнөд Америкийн хамгийн том далайн аквариум тун удахгүй үүд хаалгаа нээх гэж байна. Бразилийн судлаачдын мэдээлж байгаагаар энэхүү аварга том далайн аквариумд Атлантын далай, Карибын тэнгис, Энэтхэг-Номхон далайгаас авчирсан 350 төрөл зүйлийн 8000 далайн амьтныг авчирч нутагшуулах юм.

2015 оны эхээр барилгын ажил эхэлсэн бөгөөд уг аварга том аквариум нь нийт 22 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэн оршиж байна. Зоорын давхрыг оролцуулаад нийт 5 давхар сүндэрлэсэн уг барилгын нийт өртөг нь 90 сая америк доллар болсон байна.

Барилгын санхүүжилтийг түнш байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн бүрдүүлсэн байна. Энэ сарын 9-нд үүд хаалгаа нээх далайн үзэсгэлэнтэй аквариумд нийт 28 танк бүхий 4 сая 500 гаруй мянган литр далайн усаар дүүргэсэн тасалгаа болон далай доогуур хийсэн гарц байх юм.

Уг далайн аквариумыг үзэж сонирхохын тулд та 40 доллар төлөх хэрэгтэй болно. Харин дунд сургуулийн сурагчид үнэгүй үзэх эрхтэй юм. Энэхүүү далайн аквариум нь Рио-Де-Жанейро хотноо зохион байгуулагдсан зуны 31 дэх удаагийн олимпийн наадмын үеэр баригдсан цөөн хэдэн дурсгалт газруудын нэг юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Америкийн хамгийн том далайн аквариум Рио-Де-Жанейро хотод нээгдэнэ   
Үзсэн: 805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй