![](/uploads/201611/news/thumb/af422108d9e16d067203520cfff22569_x3.jpg)
Одоогоос 35 жилийн амнө буюу 1981 оны энэ өдөр Англи хөлбөмбөгчин Жое Коул хорвоод мэндэлж байжээ. Лондоны “Челси” клуб болон Английн шигшээ багт тоглож явсанаар нь бид бүхний сайн мэдэх тэрээр 1994 онд хөлбөмбөгийн спортод анх хөл тавьсан. Лондон хотын унаган хүү Коул 13 насандаа тухайн үеийн хамгийн шилдэг хүүхдийн академийн клуб болох өөрийн хотын “Уэст Хэм Юнайтед” клубт элссэн.Багийн академи, залуучуудын багт тэрээр дөрөвхөн жилийг өнгөрүүлсэний дараа мэргэжлийн түвшинд тоглоход бэлэн болсон байлаа.
Улмаар 1998 оноос буюу 17 насандаа “Уэст Хэм”-ийн хамтаар Английн “Премьер лиг”-ийн тэмцээнд тоглож, өөрийн зүүн жигүүрийн довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд шилдэг тоглолтыг үзүүлж байснаар дэлхий нийтэд өөрийгөө нээн харуулж чадсан юм. Улмаар Английн алдарт “Челси”, “Ливерпүүл” зэрэг томоохон багуудад очиж, Английн шигшээ багтаа 2001-2010 оныг хүртэл 9 жил хүчээ өргөсөн. Энэ хугацаандаа тэрээр “Гурван Арслангууд”-ын төлөө 56 тоглолтод оролцож 10 гоолыг оруулж байсан юм.
Английн “Премьер лиг” болон “Холбооны цом”-ын 3 удаагийн аварга, лигийн цомын тэмцээн болон "Коммюнити Шиелд"-ийн тэмцээнд тус бүр 2 удаа түрүүлж байсан, шилдэг хөлбөмбөгчин Жое Коул ийнхүү 35 нас хүрлээ.
1981 оны энэ өдөр Жое Коул хорвоод мэндэлжээ | ||
Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.