Шууд Chart

“Ганга нуураа хамгаалъя” уран зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

2016-11-08 11:45:09

БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс Ганга нуурыг сэргээж, унаган төрхийг нь хадгалан хамгаалах зорилгоор явуулж буй ажлынхаа хүрээнд зохион байгуулж байгаа “Ганга нуураа хамгаалъя” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Ганга нуурын ойр орчмын Холбоо, Зүүн Холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог зэрэг нуурууд ширгэсэн боон нуурыг тойрон нүүдэллэж, малаа тус нуураас ундаалдаг малчид иргэдийн зүй зохисгүй байдлаас уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөний үүдэлтэйгээр Ганга нуур ширгэж байгаа тул нуураа сэргээх арга хэмжээ авах, Ганга нуурын орчмын байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж.

Ганга нуурын усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин, Баян булаг, Оргихын булаг байдаг.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Ганга нуураа хамгаалъя” уран зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй