АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Умард Солонгосын зүгээс аливаа нэгэн өдөөн хатгасан үйлдэл, тэр дундаа баллистик пуужин харваж болзошгүй гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.
Албаныхны хэлж байгаагаар эдгээр өдрүүдэд өөрийн оронд болон хилийн чанадад аюулгүй байдлыг хангахад анхаарч, Умардын зүгээс үзүүлж болзошгүй аливаа өдөөн хатгасан үйл ажиллагаанд бэлтгэлтэй байж, ажиглалт, хяналтаа нэмэгдүүлсэн хэвээр байгаа тухай мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр Умард Солонгост олон тооны хөдөлгөөнт пуужин хөөргөх төхөөрөмжүүд хөдөлгөөнд орж эхэлсэн байна. Өнгөрсөн сарын 15, 20-ны өдрүүдэд туршихыг завдсан ч бүтэлгүйтсэн дундын зайн тусгалтай Мусудан хэмээх баллистик пуужинг энэ удаад сонгуулийн үеэр харваж магадгүй гэж таамаглаж байгаа юм.
| АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Умардын талаас пуужин харваж болзошгүй | ||
| Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.