Шууд Chart

Михаил Саакашвили мужийн захирагчаас огцрох хүсэлтээ илэрхийллээ

2016-11-08 15:13:38

Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвили Украины мужийн захирагчийн суудлаас огцрох хүсэлтээ илэрхийллээ. Учир нь төв засгийн газраас түүний авлигатай тэмцэх хүчин чармайлтыг бүтэлгүйтүүлж байна гэж эх баригчдыг буруутгаж байна. Саакашвили нь эх нутгаасаа зугтан гарч Украинд ирсний дараагаар өнгөрсөн оны тавдугаар сард ерөнхийлөгч Петр Порошенко  түүнийг Одесса мужийн захирагчаар томилсон юм.

Тухайн үед Украины ерөнхийлөгч авлигын эсрэг тэмцэх асуудлыг нэгдүгээрт тавьж, Михаил Саакашвилигийн ерөнхийлөгч байхдаа авлигын эсрэг хэрэгжүүлж байсан бодлогыг нь өндрөөр үнэлэн, мужийнхаа захирагчаар томилж байсан.

Гэтэл засгийн газрын зүгээс баримталж байгаа бодлогоо хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхгүй байгаа тухай Михаил Саакашвили хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ. Тэрээр “биеийн байдал сайнгүй байгаагийн зэрэгцээ  орон даяар аалзны тор мэт сүлжсэн авлига, хээл хахуулаас залхаж байна” гэсэн байна. Мөн засгийн газрын зүгээс авлигын эсрэг тэмцэх арга хэмжүүрүүд нь хангалтгүй, үр дүнгүй байгаа тухай ч дурджээ.

Тэрээр урьд өмнө ийм их авлигын хэрэгтэй нүүр тулж байгаагүй бөгөөд авлигын бүлэглэлүүдийг ийм хэмжээнд хүрэхэд ерөнхийлөгч Пороншенко тэднийг дэмжсэн гэж буруутгалаа. Иймд мужийн захирагчийнхаа суудлыг хүлээлгэн өгч, өөр шинэ тэмцэл эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Авлигатай тэмцэх, эдийн засгийг шинэчлэх асуудал бүтэлгүйтэж, удаашрах нь ганц Украинд биш Европын орнуудад элбэг тохиолдох болсон үзэгдэл гэдгийг тэрээр цохон тэмдэглэлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Михаил Саакашвили мужийн захирагчаас огцрох хүсэлтээ илэрхийллээ  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.119.xxx] 2016-11-08 22:35
Хэхэхэ энэ Саакашвилиг манайхан уриад багийн дарга хий гэвэл гүйгээл ирнэ шүү. Эх орондоо очих гэхээр авилга, хүн амины хэргээр шоронд орчих гээд байдаг. Оросуудыг будаа болгоно гээд америчуудаас хэдэн ногоон авцан, шальсанч юмгүй, тоогдохоо больсон, одоо гудманд гараад үзнэ л гэжээн ш дээ.

Бидэнтэй нэгдээрэй