Шууд Chart

Леброн Жэймс шинэ амжилтад хүрэхэд 30 оноо дутуу

2016-11-08 15:41:04

Өдгөө 31 настай энэ цагийн үеийн хамгийн шилдэг тамирчдын нэг Леброн Жэймс 30 оноо авахад л 27.000 онооны "босго"-ыг давах юм. АҮСБХ (Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо)-ны лигийн 2003 оны драфтын тэргүүн сонголт Жэймс үүнээс хойш 13 жил лигт тоглохдоо нийт 26.970 оноо аваад байна. Одоогоор хамгийн залуудаа 27.000 оноо авсан тоглогч бол алдарт Коби Брайнт (32 нас 160 хоног) юм.

Өнгөрсөн улирал 3 дахь аваргын цомоо өргөсөн тэрээр өнгөрсөн хугацаанд хамгийн залуудаа гэх тодотголтой бүх амжилтад хүрсэн. Түүнчлэн улирлын ХҮЦТ (хамгийн үнэ цэнэтэй тоглогч MVP)-ийн шагналыг 4 удаа, шигшээ цувралын ХҮЦТ-ийн шагналыг 3 удаа хүртэж, олимпийн наадамд 2 удаа (2008, 2012) түрүүлж, 12 удаа лигийн бүх оддын тоглолтод сонгогдон оролцохдоо 2 удаа ХҮЦТ-оор шалгарсан амжилттай. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Леброн Жэймс шинэ амжилтад хүрэхэд 30 оноо дутуу  
Үзсэн: 1355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй