Шууд Chart

Батлан хамгаалахын архивчид СТА боллоо

2013-10-24 11:37:58

Батлан хамгаалахын төв архивт 25-аас дээш жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг Монгол улсын соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан ССАЖ-ын сайдын тушаалаар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

30 гаруй мянган бичиг баримт, 28 мянга шахам гэрэл зургийн баялаг сан хөмрөгтэй Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгийн эрхлэгч хошууч Д.Сарантулга, мэргэжилтэн Т.Оюунбазар, Б.Амаржаргал, архивч Л.Дарьсүрэн нар салбарын түүхийн чухал баримтуудыг олж тогтоох, хадгалах, нийтийн хүртээл болгон хөдөлмөрлөж  салбар салбарын үйл хэрэг, түүхэн уламжлал, хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулсныг төр засгаас ийнхүү үнэлжээ.
 
Нийтэлсэн: Б.Баярт

Батлан хамгаалахын архивчид СТА боллоо   
Үзсэн: 1723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2013-10-24 12:08
Эд нарыг чинь бүгд архичид боллоо гээд байгаагүй юу Архив архинд живсэн байна гээд л

Бидэнтэй нэгдээрэй