Шууд Chart

Девин Бүүкер 1000 онооны "босго" давлаа

2016-11-08 17:56:14

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Финикс Санс” багийн хамгаалагч Девин Армани Бүүкер хамгийн залуудаа 1000 оноонд хүрсэн 4 дэх тоглогч боллоо. Түүний өмнө Кевин Дюрант, Коби Брайент, Леброн Жэймс гэсэн 3 шилдэг тоглогч бичигдэж байна. 1996 оны 10-р сарын 30-ны өдөр төрсөн өдгөө 20 настай Бүүкер өнгөрсөy жилийн драфтаар мэргэжлийн лигийн тэмцээнд хөл тавьсан. Тэрээр 1-р тойргийн 13 дахь сонголтоор “Финикс Санс” багт сонгогдож байсан юм. “Санс”-ын залуу од өнгөрсөн жил анх удаа лигт тоглохдоо багагүй амжилтыг үзүүлсэн. Тэрээр холын зайн оновчтой, хурдтай шидэлтээрээ сагсан бөмбөг сонирхогчдын дотно танил болж чадсан юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Девин Бүүкер 1000 онооны "босго" давлаа  
Үзсэн: 1515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй