Шууд Chart

Нийтийн хоолны газруудаас 2451 зөрчил илэрчээ

2013-10-24 13:06:52

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийтийн хоолны газруудад МХЕГ-аас шалгалт хийсэн. Шалгалтад хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 472 газар 2451 зөрчил дутагдал илэрсэн байна. Тодруулбал 30 хувь нь зориулалтын ажлын байргүйтэй холбоотой технологийн шат дамжлагыг буруу зохион байгууллалтаас дам бохирдол үүсэх нөхцөл бүрдсэн, 40 хувь нь цэвэр, бохир усны системд холбогдоогүй, хоол үйлдвэрлэл дамжлаг хэсгийг тусад нь зохион байгуулаагүй, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахгүй, 70  хувь агааржуулалтын систем шаардлага хангаагүй, 147 газар хоолны дээжийг шаардлага хангаагүй нөхцөлд хадгалсан, 32 хувь нь хортон шавьж мэрэгчдээс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.


Шалгалтаар 1164 арчдасын 300 сорьц буюу 25,7 хувьд нянгийн бохирдол илэрсэн, шинжилгээнд хамруулсан 238 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 21 буюу 0,8 хувь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй дүн гарсан байна.   
 Түүнчлэн эрүүл ахуйн зохистой дадал хэвшээгүй,  халдварт өвчнөөр өвдсөн, өвчтэй хүн асарсан ажиллагсадыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж магадлагаа дүгнэлт гаргуулаагүй, бүртгэлжүүлээгүй нь хүнсээр дамжих халдвар, хордлого өвчин тархах нөхцөл бүрдүүлж байгаа зөрчил нийтлэг илэрсэн байна.

Дээрх газруудад эрсдлийн үнэлгээ хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөө, албан шаардлагаар зөрчил арилгуулах үүрэг даалгавар өгсөн байна. Ингэснээр 315 хоолны газрын эрсдлийг бууруулан бага, дунд эрсдэлтэй ангилалд оруулжээ. Хоол үйлдвэрлэлийн өрөөг технологийн урсгалын дагуу зөв зохион байгуулах шаардлагын дагуу нийт газруудын 70 хувьд засвар өргөтгөл хийлгэсэн байна. Шалгалтын явцад хоолны газруудад тамхи татахыг хориглосон тэмдэглэгээ байрлуулан, утаат тамхи татахгүй болсноор “Тамхины хяналтын тухай” хуулийг хэрэгжүүлэхээр болжээ.

Нийтэлсэн: Б.Баярт

Нийтийн хоолны газруудаас 2451 зөрчил илэрчээ   
Үзсэн: 1586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй