Шууд Chart

"Дархан зочид буудал" ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа

2016-11-10 10:06:17

Компанийн тухай хуулийн 51 дүгээр зүйл, "Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн  8.10,11-р заалт, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын  20 дугаар зүйл болон “Дархан зочид буудал” ХК-ийн 2016 оны 10-р сарын 29-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол, 2016 оны 11-р сарын 07-ны өдрийн 16/69 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж "ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дугаар сар 09 өдрийн 405 тоот тушаалаар “Дархан зочид буудал” ХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 89,453 ширхэг хувьцааг нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8,945,300 ширхэг энгийн хувьцаа болгон хувааж үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ  


"Дархан зочид буудал" ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа  
Үзсэн: 1389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй