Хойд Америкийн мөсөн талбайд энэ өдөр гурван тоглолт боллоо. “Баффало Сэйбрс” болон Канадын “Оттава Сенаторс” багууд улирлын 13 дахь тоглолтдоо учраа таарч, тун ширүүн өрсөлдөөнийг үзүүллээ. Энэ тоглолт эхлээд хоёрхон минутын дараа mалбайн эзэн баг Баффало хотын “Илднүүд” Ник Баптистын гоолоор тоглолтыг хошуучлаад эхэлсэн. Тоглолтын хоёрдугаар үед Оттава хотын “Сенаторууд”-ын довтолгоон амжилттай болж, Райан Дзингел өрсөлдөгчийнхөө хаалганд тэнцээний шайбыг оруулж чадсан. Тэрбээр энэ улирал таван гоол оруулж, гурван ашигтай дамжуулалтыг өгөөд байгаа юм.
Улмаар хоёр баг үлдсэн цагт удаа дараалан ширүүн довтолгоонуудыг гүйцэтгэж, хаалганд олон удаа цохиж байсан ч гоол оруулж чадалгүй байсаар ялагчийг “Shootout” буюу торгуулийн цохилтоос шийдэхээр болсон. Оттавагийн хаалгач Майк Кондон энэ үед шилдэг тоглолтоо үзүүлж, багийн залуус нь цохилтуудаа амжилттай гүйцэтгэснээр тэд улирлын найм дахь хожлоо авсан. "Сенаторууд" одоогоор 16 оноотой дорнод бүсийн тавдугаар байрт бичигдэж байна. Харин Баффало хотын баг таван хожил, таван хожигдолтойгоор улирлыг үргэлжлүүлж байна.
“Сенаторууд” дорнод бүсийн тавдугаар байрт дэвшлээ | ||
Үзсэн: 590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.