
Энэ жил манай улсад 44 сая толгой мал өвөлжинө. ҮХААЯ-ны аймаг дундын отрын бүс нутгийн захиргаанд отрын долоон бүс нутаг хамрагддаг бөгөөд энэ жил тус бүсэд 700 орчим мянган мал оруулах саналыг аймаг орон нутгаас ирүүлсэн байна. Яамны зүгээс баруун бүсийн отрын бүс нутаг уруу аймаг дамжсан отор нүүдэл хийлгэхгүй байхаар төлөвлөж байгаа аж. Яамныхан одоогоор малыг ямар зохион байгуулалттайгаар отрын нутагт оруулахаа ярилцаж байна. Ингээд ирэх сарын 1 гэхэд бүс нутагт малчдыг оруулж эхлэх аж. Харин сум дамжиж хийх отор нүүдлийг аймгууд өөрсдөө зохион байгуулах юм байна. Хилийн зурвас газарт долоон аймгийн 2078 өрхийн 694 мянган мал, байгалийн цогцолбор газарт таван аймгийн 1816 өрхийн 347 мянган мал отроор өвөлжиж, хаваржих саналаа ирүүлснийг Хил хамгаалах газар, БОНХЯ-д хүргүүлсэн байна.
Манай улсад 44 сая толгой мал өвөлжинө | ||
Үзсэн: 1324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.