БНХАУ-ын дарга Си Зиньпин "БНХАУ, АНУ-ын харилцаа ирэх дөрвөн жилд хэвээр хадгалагдана" гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Хятадын дарга Си Зиньпин Дональд Трампт ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн захидал илгээсэн байна.
Хятадын төв телевизийн уламжилснаар Си Зиньпин Трампт хандан дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг дэлхийн хөгжил цэцэглэлтийн төлөө хариуцлагаа хувааж, хамтран ажиллах тухай мэдэгджээ. Мөн тэрбээр АНУ-БНХАУ-ын харилцаан дахь тогтвортой, эрүүл, урт хугацааны хөгжил бол Хятад, Америкийн ард түмний суурь ашиг сонирхол мөн болохыг онцоллоо.
Хятад улс хоёр орны харилцаанд маш чухал ач холбогдол өгч байгаагийн зэрэгцээ зөрчил, сөргөлдөөнгүй, харилцан бие биенээ хүндэлсэн хамтын ажиллагааны зарчмыг дэмжихийн төлөө АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамптай хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Хэрвээ Хиллари Клинтон Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол түүний Азид явуулах бодлого Хятадын тус тив дэх нөлөөллийг сааруулахад чиглэх байсан юм. Харин Трамп үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь хоёр орны харилцааг тогтвортой болгоход нөлөөлж болохыг ажиглагчид хэлж байна.
| Си Зиньпин: БНХАУ, АНУ тогтвортой, эрүүл, урт хугацааны хөгжлийг эрэлхийлнэ | ||
| Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.