Шууд Chart

Путин: АНУ, ОХУ-ын харилцаа шинэ түвшинд хүрнэ гэж найдаж байна

2016-11-10 14:49:15

Дональд Трамп АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа олон улсын тавцанд АНУ-ын байр суурь хаашаа яаж эргэх нь хамгийн их анхаарал татаж байна. Тэр дундаа эртнээс таагүй харилцаатай байсан АНУ, ОХУ Трампын бүрэн эрхийн хугацаанд илүү ойр хамтрах уу гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэмждэг гэдгээ нэг бус удаа илэрхийлж байсан. Өчигдөр түүнийг ялалт байгуулмагц ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ч түүнд баяр хүргэсэн цахилгаан мэдээ илгээсэн болохыг Ерөнхийлөгчийн албанаас мэдээлж байна.

Энд дурдсанаар Ерөнхийлөгч Владимир Путин хоёр орны харилцаа шинэ түвшинд хүрнэ гэж найдаж байгаагийн зэрэгцээ олон улсын асуудалд хандахдаа АНУ, ОХУ болон бусад хамтын нийгэмлэгүүдийн ашиг сонирхлыг харилцан хүндэлсэн, эн тэнцүү зарчим дээр тулгуурласан үр дүнтэй яриа хэлэлцээрүүдийг хийнэ гэж итгэж байгаагаа илэрхийлжээ.

Улмаар, АНУ, ОХУ хоёр Сирийн хямралын асуудлыг зохицуулахад нэгдсэн саналд хүрч чадалгүй олон жил болж байгаа нь энэ удаад нааштайгаар шийдэгдэж магадгүй гэх хүлээлтийг бий болгоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Путин: АНУ, ОХУ-ын харилцаа шинэ түвшинд хүрнэ гэж найдаж байна   
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй