Шууд Chart

Сайдын албан даалгавар хэрэгжиж байна

2016-11-11 12:55:41

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын сахилга, хариуцлага, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах зорилгоор аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн болон тусгай мэргэжлийн эмнэлэг, төвийн дарга нарт 10 дугаар сарын 13-ны өдөр 24 заалт бүхий албан даалгаврыг хүргүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ-ийн дарга нар тус даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудаа болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдлынхаа талаар Сайдад танилцууллаа.

Харин Сайд тус албан даалгаврын хэрэгжилт шуурхай явж байгааг сайшаагаад, цаашид бүх эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээнд хяналт тавин ажиллахыг ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгов.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сайдын албан даалгавар хэрэгжиж байна  
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй