Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотоос Баруун өмнөд зүгт, 700 км-ийн зайд Арсланбоба хэмээх хушган ой байдаг юм. Домогт өгүүлснээр анх удаа Их Александрын үед буюу 2000-аад жилийн өмнө, энэ ойгоос Грекрүү хушгийг аваачиж байжээ.
Ийнхүү Грект хушганы самар дэлгэрч, улмаар дэлхий даяар тархаж, хушгийг мэддэг болжээ. Хушганы самрын түүх товчхондоо ийм байна. Арсланбоба ой нийт 13000 га талбайг эзлэн оршдог, үүний 2000-аад га талбайг хушганы мод эзлэн оршдог юм. Энэхүү нэн эртний түүхт ой далайн түвшнээс дээш 1800 метрт, голын эрэг дагуу байрлан ургасан байдаг. Арсланбобагийн ойн модны дундаж өндөр 30 метр байдаг бөгөөд, зарим модод нь 1000 хүртэлх жилийн настай байдаг байна.
Нэн эртний түүхт энэ ой дэлхийн хамгийн том, цэвэр байгалиараа ургаж байгаа хушган ой бөгөөд жилд дунджаар 1500 орчим тонн хушганы самрыг түүдэг байна. Бүгд Найрамдах Киргиз улсын засгийн газрын тогтоолын дагуу энэхүү ойд хушганы самар түүх зөвшөөрлийг нутгийн иргэдэд олгосон байдаг байна. Зөвшөөрлийн дагуу эндхийн оршин суугчид тодорхой хэмжээний төлбөр төлж, хушганы самар түүдэг. Түүсэн самраа худалдаж, бизнес эрхэлдэг. Ургац хураалтын оргил үедээ, энэ ойд ойролцоогоор 10 мянга хүн ажилладаг гэсэн тооцоо байдаг байна.
| Дэлхийн хамгийн том хушган ой Киргиз улсад байдаг | ||
| Үзсэн: 2729 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.