Шууд Chart

Бүгд найрамдахчууд Трамптай уулзлаа

2016-11-12 12:01:20

АНУ-ын шинэ төрийн тэргүүнээр сонгогдсон Дональд Трамп одоогийн ерөнхийлөгч Барак Обаматай Цагаан Ордонд уулзсаныхаа дараагаар өөрийн намын удирдлагуудтай уулзаж, ирэх 4 жил төр барих засаг захиргаагаа хэрхэн төвхнүүлэх талаар ярилцжээ.

Түүний ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа намын нөхдүүдтэйгээ хийж байгаа уулзалт тэдний дунд үүссэн үл ойлголцол, зөрчлийг арилгахад чухал нөлөө үзүүлэхүйц бүтээлч яриа хөөрөө өрнөсөн уулзалт боллоо гэж Бүгд Найрамдах намын төлөөлөгч уламжилж байна. Америкийн хууль тогтоох дээд байгууллага болох Конгрессын доод танхим дахь Бүгд Найрамдах намын тэргүүн Пол Райан Дональд Трампыг хүлээн авч уулзсаныхаа дараагаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Бид хамтдаа Америкийг дахин агуу болгох болно” гэж хэлжээ.

Харин Трамп сонгуульт ажлынхаа үеэр амлаж байсан мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд конгресст хяналтаа тогтоосон Бүгд Найрамдах намынхаа нөхөдтэй хамтран ажиллана гэж мэдэгдлээ. Мөн тэрээр сенатын танхим дахь Бүгд Найрамдах намыг тэргүүлэгч Митч Макконнеллтэй уулзаж ярилцсан байна. Энэ уулзалтын дараагаар Дональд Трамп юуны өмнө авч хэрэгжүүлэх гол ажлуудаа сэтгүүлчдэд танилцууллаа.

Тэрээр хууль бус цагаачдын эсрэг хууль дүрмийг чангатгах, эрүүл мэндийн шинэ системийг танилцуулах, ажлын байрыг шинээр бий болгоход хамгийн түрүүнд анхааран ажиллана гэсэн юм. Үүнийг хэрэгжүүлэхэд конгрессын бүх танхимд хяналтаа тогтоосон намынх нь нөхдийн дэмжлэг маш чухал учир Дональд Трамп сонгуулийн өмнө үүссэн нам доторх хагарлыг арилгахад хүчин чармайлт гаргах нь түүний нэн тэргүүнд хийх ёстой ажил болохыг судлаачид сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бүгд найрамдахчууд Трамптай уулзлаа  
Үзсэн: 1485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [104.6.184.xxx] 2016-11-12 12:46
uneheer nusan jur medee

Бидэнтэй нэгдээрэй