Шууд Chart

Хонгконгийн ардчиллыг дэмжигч 8 хууль тогтоогчийн эрхийг хасч магадгүй

2016-11-12 12:36:45

Хятадын тусгай засаг захиргааны бүс Хонгконгийн хууль тогтоох байгууллагад сонгогдсон ардчиллыг дэмжигч зарим гишүүдийн эрхийг хасч магадгүй болоод байна. Өнгөрсөн сард шинэ гишүүд тангараг өргөх үеэр Хонгконгийн тусгаар тогтнолыг дэмжигч 2 гишүүн Хонгконг бол Хятад биш гэсэн лоозон барьж, тангарагийн үгийг өөрчилж хэлснийхээ төлөө Эх газрын Хятадын шийдвэрийн дагуу хууль тогтоох эрхээ хасуулаад байгаа энэ үед Бээжинг дэмжигч талынхан ардчиллыг дэмжигч өөр 8 гишүүний эрхийг хасуулах хүсэлтээ шүүхэд өгчээ.

Энэ 8 хүнийг хууль тогтоох байгууллагаас хөөх үндэслэл нь мөн л өмнөх 2 гишүүний адил тангараг өргөх ёслолын үеэр тангарагийн үгийг зүй ёсоор хэлээгүй, уриа лоозон барин хашгирч, ёслолыг үймүүлэн зүй бус аашилсан гэж үзэж байгаа аж. Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооноос энэ даваа гарагт танилцуулсан тайлбарт тусгаснаар “хууль тогтоогчид нь чин үнэнээр, хүндэтгэлтэйгээр, баяр бахдалтайгаар тангараг өргөх ёстой” гэсэн байна. Иймд ардчиллыг дэмжигч гишүүд Бээжингийн энэ зааврыг зөрчсөн учир эрхийг нь хасах ёстой гэсэн байр суурийг сөрөг хүчнийхэн нь дэвшүүлжээ.

Хонгконг нь Хятадын тусгай засаг захиргааны бүс нутаг болохын хувьд Нэг улс, 2 систем зарчмын доор байгуулсан өөрийн хуулийн системтэй. Гэсэн хэдий ч Хонгконгийн шүүх Бээжингийн шийдвэрийг дагах учиртай юм. Одоогийн байдлаар Хонгконгийн дээд шүүх энэ асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн 9 дүгээр сард болсон хууль тогтоох байгууллагын сонгуулиар 70 суудлын 30-д нь Бээжинг эсэргүүцэгчид сонгогдсон юм. Тэдний 10-ынх бүрэн эрхийг цуцлах эсэх асуудал ийнхүү яригдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонгконгийн ардчиллыг дэмжигч 8 хууль тогтоогчийн эрхийг хасч магадгүй   
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.11.xxx] 2016-11-12 21:25
Хүний нийгмийг эмх цэгцтэй авч явахгүй бол олон толгойтой байвал тухайн нийгэм явахгүй бусдын хоол болно.Бид Чингис хааныг олон тархай аймгийг нэгтгэж их монгол улс байгуулсан гэж ярих дуртай.Гэтэл дарангуйллын хүчээр л байгуулсан юм Энэ том гүрнийг нэгэн дээвэр дор нэгтгэнэ гэдэг агуу Бид ийм л байх хэрэгтэй. Хүмүүст хуулийн дарангуйлал байх хэрэгтэй үүнийг ардчилал гэдэг гээ биз дээ
зочин [202.21.106.xxx] 2016-11-12 19:34
Үнэхээр зоригтой байна шүү.Маш хатуу харгис коммунист нийгэмд.

Бидэнтэй нэгдээрэй