Шууд Chart

Молдавт Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалт эхэллээ

2016-11-13 12:16:40

Молдавт өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалт эхэллээ. Тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлж  байгаагаар  нийт  3 сая 131 мянган  хүн  сонгогчдын  бүртгэлд  бүртгэлтэй  байгаа аж. Санал  хураалт  орон нутгийн  цагаар  өглөөний 07:00-гоос эхэлж орой 21:00 цаг  хүртэл  үргэлжлэх  юм. 

Молдав  даяар санал авах 1981 хэсэг хороод ажиллах  бол хилийн чинадын орнуудад 100 хэсэгт  санал авах юм байна. Сонгуулийн  явцыг  орон нутгийн 3000, олон улсын тэр дундаа  Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Европын аюулгүй байдал, хамтын  ажиллагааны байгууллага,  Европын зөвлөлийн парламентын ассамблейн ажиглагчид ажиглах юм байна. 

Түүнчлэн Сонгуулийн төв хорооноос мэдээлж байгаагаар саналаа  өгсөн  сонгогчдын саналыг  авахаа  нэг  ч байгууллага  мэдэгдээгүй учир ийм санал асуулга  явагдахгүй  юм байна. Санал  хураалт дууссанаас  хойш  2-3 цагийн  дараа  урьдчилсан дүнг нэгтгэж гаргахаар төлөвлөж байна.

Молдавын  Ерөнхийлөгчийн  сонгуульд өрсөлдөж  байгаа нэр дэвшигчдийн хөтөлбөрүүд геополитикийн эсрэг тэсрэг чиглэлд үндэслэгдсэн байгаа юм байна. Тиймээс  иргэд олон нийт улс орон нь цаашид  ямар  чиглэлээр явах  ёстой гэж үзэж байгаагаа  энэ  санал  хураалтаараа илэрхийлж  байна гэсэн үг болохыг  судлаачид тэмдэглэж  байна.

Социалист намын  тэргүүн Игорь Додон ОХУ-тай  стратегийн түншлэлийн харилцаагаа сэргээж  Молдавын бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд  гаргах,   эрчим хүчний салбарт ОХУ-тай  харилцах зорилт  тавьсан  байгаа юм.  Харин  Европын  талыг  баримтлагч  нэр дэвшигч Майя Санду хөтөлбөртөө  Румын, Украинтай  харилцаагаа бэхжүүлж, АНУ-тай  стратегийн  түншлэлийн харилцаа  тогтоохоо амласа байна. Мөн тэрбээр ОХУ-тай хэвийн,  сөргөлдөөнгүй харилцаатай  байхын  төлөө  байгаагаа илэрхийлсэн байна.

   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Молдавт Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалт эхэллээ   
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
007 [103.229.121.xxx] 2016-11-13 13:04
Оросын талыг баримтлагчийг сонгохоос өөр сонголт байхгүй байхаа ккккк

Бидэнтэй нэгдээрэй