Шууд Chart

Дуучин Стинг “Батаклан” концертын танхимд тоглолт хийлээ

2016-11-13 12:32:34

Британийн нэрт дуучин Стинг Парис хотын  “Батаклан”  концертын танхимд  тоглолтоо  хийлээ. Стингийн тоглолтын  тасалбар  эрэлт ихтэй байсан  бөгөөд худалдаж  эхэлснээсээ хойш  хагас цагийн дотор  л  борлогдож  дууссан  байна. Мөн “Батаклан”-ы сайт ачааллаа дийлээгүйгээс үе үе доголджээ. 

Стингийн тоглолтын тасалбар 50 евро  байсан  бөгөөд  тоглолтын  орлогыг  одоогоос  жилийн  өмнө  энэ  танхимд  болсон халдлагын уршгаар амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд  туслах  ассоциацид  шилжүүлэх  юм байна.

Нийтдээ  мянга  орчим тасалбар  борлогдсон  ч  халдлагын  уршгаар амиа алдсан, гэмтэж  бэртсэн хүмүүсийн ар гэрийнхэн урилгаар оролцсон байна.  Стингийн  тоглолт аюулгүй байдлын өндөржүүлсэн хамгаалалтад болсон байна. Хууль  сахиулагчид   концертын танхимын  дотно, гаднагүй  харуул хамгаалалт хийжээ.

“Батаклан”-ы  гудамжны хөдөлгөөнийг бүхэлд  нь хаасан байлаа. Концертын  танхимын  ойролцоо шаардлага  гарсан тохиолдолд зочдод  туслалцаа үзүүлэх  сэтгэл зүйчид ч ажиллаж байсан байна. Хэдийгээр  өчигдөр орой  бага зэргийн бороотой байсан ч концертын  танхимын  дэргэдэх   дурсгалын  газарт   лаа асаасан байв.

Хүмүүс амиа алдагсдын дурсгалд зориулан цэцгийн баглаа  өргөсөөр  байсан юм. Стингийн тоглолт бол өнгөрсөн оны  халдлагаас хойш "Батаклан"-д  болж байгаа анхны  арга хэмжээ юм.  Террорист халдлагын  дараагаар  тус  танхимд  олон сарын турш засварын  ажил хийгдсэн  байна.

Одоогоос  яг нэг жилийн өмнө буюу 11 дүгээр сарын 13-нд гурван бүлэг террористууд Парис болон дагуул Сен Дени  хотод  цуврал  халдлагууд үйлдсэн юм. Гурван террорист “Стад  де Франс”  цэнгэлдэх хүрээлэнгийн гадна  амиа золиослогчийн бүсээ дэлбэлсэн. Харин хоёр дахь  бүлэг  нь  Парисын  зүүн хойд хэсэгт  орших кафе,  зоогийн  газар руу халдсан  бол  сүүлийнх нь  концертын  “Батаклан”  танхим дахь  хүмүүсийг  барьцаалсан юм. Эдгээр халдлагын уршгаар 130 хүн амиа алдаж, 350 хүн гэмтэж шархадсан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дуучин Стинг “Батаклан” концертын танхимд тоглолт хийлээ   
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [78.250.245.xxx] 2016-11-14 00:25
nous ne les oublerions pas

Бидэнтэй нэгдээрэй