Шууд Chart

Пакистанд БНХАУ-ын санхүүжүүлсэн боомт үйл ажиллагаагаа эхлүүллээ

2016-11-14 14:30:15

Хятадын засгийн газраас санхүүжүүлсэн Пакистаны өмнөд нутгийн Гвадар далайн боомт үйл ажиллагаагаа эхлүүлж, олон улсын худалдааг дамжин өнгөрүүлэх төв болж байна. Энэтхэгийн далайд орших Гвадар далайн боомтод болсон нээлтийн ёслолд Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф, Хятадаас Пакистанд суугаа элчин сайд болон бусад албаны хүмүүс оролцож, туршилтын тээвэр хийх үйл явцыг гэрчилжээ.

БНХАУ нь энэхүү боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг бүтээн босгох замаар Пакистаны талд тусалсан юм. Хятад нь Шиньжан Уйгарын автономит бүсийг хийн хоолой болон бусад дэд бүтцээр дамжуулан, энэ боомттой холбохоор төлөвлөж байгаа. Энэ төслийн нийт өртөг нь 28 тэрбум америк доллар байх аж.

Хятадын засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын сан энэ төслийн санхүүжилтын тал хувийг гаргахаар тохирсон юм. Энэ боомт нь Хятадын хувьд Ойрхи Дорнод болон Африкаас газрын тосны импортоо заавал Малаккийн хоолой эсвэл Өмнөд Хятадын тэнгисээр дамжиж авахгүй байх ойр дөт худалдааны зам болж байгаа юм. Гвадар боомт нь Япон болон бусад орнууд газрын тосны импортоо хийдэг Энэтхэгийн далайн хамгийн чухал боомт болох юм. Гэхдээ энэ боомтод ирээдүйд Хятадын тэнгисийн цэргийн усан онгоцууд байрлах вий гэсэн болгоомжлол улс орнуудад бий болоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пакистанд БНХАУ-ын санхүүжүүлсэн боомт үйл ажиллагаагаа эхлүүллээ  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй